
“Маш их сэтгэлийн хөөрөлтэй ярьсан Мэдээллийн сайд Муса Ибрагим гал зогсоож хямралаас гарах энхийн зам олох хэлэлцээрт орохыг босогчдод уриалсан байна. Хэрэв босогчид Триполид орж ирвэл тэдний гол зорилго нь өшөө авалт болох учраас НАТО-гийн гар цусанд будагдана” гэж сайд хэлсэн тухай ВВС агентлагийн сурвалжлагч Метью Прайс Триполиос дамжуулжээ.
“Бүхэл өдөржин бөмбөг дэлбэрч, буун дуу гарч байна. Хаанаас буудаж байгааг хэлэхэд бэрхтэй байна” хэмээн тэрээр думжуулсан байна. Al Jazeera мэдээлснээр НАТО босогчдод туслахаар шийдэн Баб эль- Азизия дүүрэг дэх Каддафийн өргөөг бөмбөгджээ. Энэ үеэр Мауммар Каддафи хүнд шархтсан учир түүнийг өргөөнөөс авч явжээ Ливийн лидер ба түүний гэр бүлийнхэн хаа байгаа тухай мэдээлэл алга байна.
Францын телевизийн мэдээгээр босогчид армийн түшиц цэргийн агуулахыг эзлэн зэр зэвсэгтэй болсон байна. Триполийн төлөөх тулалдаанд хоёр талаас нэг өдрийн дотор 376 хүн амь үрэгдэж, нэг мянга гаруй хүн шархаджээ. Босогчид Триполид довтлон шинэ, шинэ нутаг дэвсгэрийг эзэлсээр байна. Тэд НАТО-д хандан Ливийн төлөөх сүүлчийн тулалдаанд оролцохыг уриалан Apache гэх хэдэн нисдэг тэрэг ирүүлэхийг хүсчээ. “Хэдэн цагийн дараа бид Триполид орно. Маргааш өглөө гэхэд бид хотыг эзлэхээр төлөвлөөд байна гэж босогчдын нэг ярьсан байна.
Ливийн телевизийн хөтлөгч эмэгтэй гар буу барин эфирт гарч ирээд “Энэ буугаар би өнөөдөр хэн нэгнийг эсвэл өөрийгөө ална. Та нар Ливийн телевизийг, Жамахирийн телевизийн сувгуудыг, Триполийг ч авахгүй, та нар Ливийг ч авахгүй. Бид үзэл бодлынхоо төлөө зовон тарчлагчид болно” гэж тэрээр хэлэв. Хотын төлөөх тулаанд Каддафийн хүчний байгууллагын 31 ажилтан алагдаж, 42 нь олзлогдсон байна.
Наймдугаар сарын 20-ны орой эхэлсэн босогчдын довтолгоон даваа гариг гэхэд Триполийг бараг тэр чигт нь эзэлсэн байна. Хотыг эзлэх үеэр Кадафийн хөвгүүд Мохаммад ба Сейф аль-Ислам нар баривчлагдан хоригджээ. Одоогоор хурандаагийн талаар мэдээлэл байхгүй байна.
"Ардын эрх" сонин

hhhh-d 2011-08-23 61.43.236.152
liviig tiim bayan targan gedegiig chi yaj medsen um hudalaa s*** kaddafi uuriin undesnii gvuardiin hulsnii ajilchiddaa tiim tsalin ugdug baisan bolohloor orosuud ochij haltuur hiideg baisan um jiriin irged ni tuiliin yaduu gedegiig uursduu medeed tuuniig humurch hyaj baigaa um
hhhh 2011-08-23 202.170.71.86
Ливичүүд хамгийн доод тал нь 700 доллартай тэнцэх цалинтай байсан Тэд үнэгүй байрцахилгаанус хэрэглэж үнэгүй боловсролүнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ авдаг байсан Тэд гэр бүл болохдоо улсаас 60м2 талбайтай байрыг үнэгүй авдаг байсан ОросУкрайнууд манайхан Солонгос руу хошуурдаг шиг Ливид очих гэж үхэлддэг байсанОдоо ардчилсан Ливид барууны тал барьсан хэдхэн ардчилсан хувьсгалч гарч ирээд өмч хувьчлал гэдэг нэрийн доор бүх нефтийн цооногуудыг өөрийн болгож авна Тэнэг ливичүүд өсөхийн жаргалыг жаргалд бүү бод гэдэг шиг салтаандаа гараа шаагаад гудамжинд сууцгааж байх цаг иржээ Ардчилсан дарга нар нь бид та нарт үг хэлэх эрх чөлөө олгосон үүнээс өөр та нарт юу хэрэгтэй юм гэж амыг нь таглана Харин жагсвал 25 жил шоронд хорих байх шүү
Зочин 2011-08-23 202.126.91.246
eeh muu gaddafi ah mine unalaa daa
Зочин 2011-08-23 180.149.66.18
tiim shuu manai bayachuudiid 20n jiliin daraa iim baidald hureh baihaa
hmmmm 2011-08-23 202.126.91.246
shambaliiin dain bolj dee hoorhii mongold l ugn heregtei um bgaam daa