Оюуны спортод оруулсан хувь нэмрийг үнэлж “Олимпийн алдар” одонгоор шагналаа

Хуучирсан мэдээ: 2018.05.15-нд нийтлэгдсэн

Оюуны спортод оруулсан хувь нэмрийг үнэлж “Олимпийн алдар” одонгоор шагналаа

Оюуны спортод оруулсан хувь нэмрийг үнэлж “Олимпийн алдар” одонгоор шагналаа

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, ДАШТ-нд түрүүлсэн Д.Мөнхзул нарт “Олимпийн алдар” одонг МҮОХ /Монголын үндэсний олимпийн хороо/ болон Шатрын холбооны удирдлагуудын төлөөлөл гардууллаа. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн оюуны спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж энэхүү шагналыг олгож буйгаа МҮОХ-ны удирдлага онцолж байв.  Энэхүү арга хэмжээний үеэр Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар үг хэлэхдээ дөрөвдүгээр сард Итали Улсын Кальяари хотод болсон “Шатар сонирхогчдын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд Б.Саранчимэг гишүүн оролцож, амжилтаа ахиулсныг, оюуны их спортыг дэмжиж, олон бүтээлч арга хэмжээ зохион байгуулж байгааг онцлон тэмдэглэлээ.  Б.Саранчимэг гишүүний хувьд ‘Шатрын спортыг дэмжихэд цаашид ч идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийлж, Монголын олон зуун шатарчдыг амжилтанд хүргэхэд хичээл зүтгэл, хөдөлмөр, оюун ухаанаа чилээж, үнэтэй хувь нэмрээ оруулсан үе үеийн багш, дасгалжуулагчдад талархах учиртай’ гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хувьд УИХ дахь Шатрын спортыг дэмжих бүлгийн гишүүнээр ажилладаг. Энэ спортыг дэмжиж, иргэдэд хүртээл болгох зорилгоор “Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлэн Баянзүрх дүүргийн 1700 өрхийг шатаржуулаад байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 97 сургуульд өөрийн нэрэмжит “Ногоон бэрс” шатрын клуб байгуулж, бяцхан үрсийнхээ оюунд хөрөнгө оруулалт хийсэн байна. Жил бүрийн хавар, намрын улиралд өсвөр болон насанд хүрэгчдийн ангилалаар “Ногоон бэрс” шатрын тэмцээнийг зохион байгуулдаг аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж