TEDxChinggisCity2018 арга хэмжээ зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.15-нд нийтлэгдсэн

TEDxChinggisCity2018 арга хэмжээ зохион байгуулагдлаа

TEDxChinggisCity2018 арга хэмжээ зохион байгуулагдлаа

Үнэ цэнэтэй шинэ санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой TEDxChinggisCity2018 арга хэмжээ “Хязгааргүй сэтгэлээ” сэдвийн дор Хэнтий аймгийн Чингис хотноо 2018.05.12-ны өдөр 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

TED-ийн салбар арга хэмжээний нэг болсон тус үйл ажиллагаанд салбар бүрийн мэргэжилтнүүд оролцож, өөрийн үнэ цэнэтэй санаа, гайхалтай туршлагуудаасаа хуваалцсан юм.

ТЕD бол шинэ санааг түгээх зорилготой ашгийн бус байгууллага юм. 25 жилийн тэртээ АНУ-ын Калифорниа мужид 4 хоног үргэлжилсэн чуулга уулзалтыг анх зохион байгуулснаас хойш TED нь дэлхийг өөрчлөх маш олон шинэ санаануудыг дэмжих үйл ажиллагаа болон хөгжсөн юм. Үүний үр дүнд “шинэ сайхан санаануудыг түгээн дэлгэрүүлэх” зорилготой бүсчилсэн хөтөлбөр болох TEDx-ийг үүсгэн байгуулагджээ.

TED бол “Technology”, “Entretainment”, “Design” гэсэн гурван үгийн товчлол юм. Жил бүр зохион байгуулагддаг тус чуулга уулзалтанд нь дэлхийн шилдэг сэтгэгчид болон бүтээн байгуулагчдыг 18 минут илтгэл тавихыг урьдаг бөгөөд тухайн илтгэгчид нь шинжлэх ухаан, бизнес, урлаг, технологийн талаар энгийн нэг лекц бус өөрийн туршлага дээр үндэслэсэн, сонирхолтой илтгэлүүдийг тавьдаг ажээ. Мөн тэдгээр илтгэлүүдийг www.ted.com цахим хуудас дээр үнэгүй үзэж болохоор байрлуулдаг.

TEDxChinggisCity үйл ажиллагааг дэмжин Капитрон банк, Моннис групп, “Нямбаатар сан”, “Атибус”, “Туушин”, “Алтан алим” зэрэг байгууллагууд ивээн тэтгэж ажилласнаас гадна Хэнтий аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажилласан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж