Крымын гүүр өнөөдөр нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.15-нд нийтлэгдсэн

Крымын гүүр өнөөдөр нээлтээ хийнэ

Крымын гүүр өнөөдөр нээлтээ хийнэ

Крымын гүүр өнөөдөр /2018.05.15/ орон нутгийн цагаар 14.00 цагт нээлтээ хийх гэж байна. Нээлтийн ёслолын ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцохоор Крымд хүрэлцэн ирээд байгаа ажээ.

Шинэхэн гүүрийн анхны зорчигчид нь барилгачид нь байх аж. Тэд тусгай техникээр гүүрэн дээгүүр явах юм байна. Гүүрийг анх төлөвлөж байсан хугацаанаас нь 1.5 жилийн өмнө ийнхүү хүлээлгэн өгөх гэж байна. 

Маргааш буюу тавдугаар сарын 16-ны өдөр энэхүү гүүрээр хүн бүхэн зорчих боломжтой ажээ. 

А.АНИР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж