Тээврийн хэрэгслийн даатгалтай бол үнэгүй оношилгоонд хамрагдаарай

Хуучирсан мэдээ: 2018.05.15-нд нийтлэгдсэн

Тээврийн хэрэгслийн даатгалтай бол үнэгүй оношилгоонд хамрагдаарай

Тээврийн хэрэгслийн даатгалтай бол үнэгүй оношилгоонд хамрагдаарай

Салбартаа тэргүүлэгч МИГ Даатгал компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд нийт харилцагч, жолооч нартаа #ХариуцлагатайЖолооч уриалгыг дэвгүүлж байна. Энэхүү уриалгын хүрээнд даатгалтай, хариуцлагатай жолооч нарыгаа дэмжих зорилгоор Акума авто төвтэй хамтран даатгалтай тээврийн хэрэгслийг “Явах эд ангийн оношилгоо”-нд үнэ төлбөргүй хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор жолооч нарыгаа үзлэг оношилгоондоо хамрагдаж, автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, цаашлаад болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой энэхүү үйл ажиллагаа нь 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Акума авто төвийн Улаанбаатар хот дахь 6 салбараар зохион байгуулагдах юм.  Мөн энэ хугацаанд МИГ Даатгал компани нь Иргэдийн тээврийн хэрэгслийн даатгалдаа 10%-30% хөнгөлөлт зарласан байгааг дуулгахад таатай байна.

Хэрвээ жолооч та өөрийн эзэмшлийн автомашинаа МИГ Даатгал компанид АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ-д даатгуулсан байдаг бол, таны даатгалын хугацаа хүчинтэй хэвээр байгаа бол даатгалын гэрээгээ эх хувиар нь авч очин даатгалтай автомашиндаа “Явах эд ангийн оношилгоо”-г үнэ төлбөргүй хийлгээд аваарай.

Жолооч таны аяны алтан шар зам тань өлзийтэй байг.

#Хариуцлагатай Жолооч-ийг дэмжигч МИГ ДААТГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж