Нөөцийн махны 34 хувийг борлуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.15-нд нийтлэгдсэн

Нөөцийн махны 34 хувийг борлуулжээ

Нөөцийн махны 34 хувийг борлуулжээ

Нөөцийн махны борлуулалт дөрөвдүгээр сарын 10-наас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 34 хувийг нь борлуулжээ.

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас махны хомсдол, махны үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилгоор жил бүр нөөцийн махыг зах зээлээс хямд үнээр худалдаанд гаргадаг. Энэ жилийн хувьд Засгийн газраас хэрэгжүүлж буй Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд нэр бүхий 11 аж ахуйн нэгж Улаанбаатар, Дархан хотын хүн амын хэрэгцээнд зориулж 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн.

Дээрх бэлтгэсэн махыг нийслэлд зургаан дүүргийн 150, Дархан-Уул аймгийн 108 худалдааны төв болон хүнсний дэлгүүрээр борлуулж байгаа. Ингэхдээ үхрийн махыг 5500 төгрөг, хонины махыг 5300 төгрөг, ямааны махыг 4400 төгрөгөөр худалдаалж байгаа юм.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж