Ичиножёо А.Ичинноровыг түрүүлэх бөхийн нэгээр нэрлэв

Хуучирсан мэдээ: 2018.05.15-нд нийтлэгдсэн

Ичиножёо А.Ичинноровыг түрүүлэх бөхийн нэгээр нэрлэв

Ичиножёо А.Ичинноровыг түрүүлэх бөхийн нэгээр нэрлэв

Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн тавдугаар сарын 13-27-ны хооронд Токио хотод болж байна. Башё эхлээд гурав хоног болж байгаа ч дээд зиндаанд түрүүлэх магадлал өндөр дөрвөн бөхийг хэвлэлүүд онцолжээ.

Токиогийн тэмцээнд их аварга Хакүхо М.Даваажаргал, аварга Какүрюү М.Ананд болон сэкиваке Точиношин нарыг онцолсон. Эдгээр бөхчүүдийн хамт комүсүби цолтой барилдаж байгаа цолоо ахиулах алхам хийх Ичиножёо А.Ичинноровыг нэрлэсэн байна. Үлэмж биет Ичиножёо өмнөх башёнуудад 10-с дээш давааг авч цолоо ахиулж чадсан билээ. Тэгвэл түүнийг энэ башёд сайн барилдаж, бүр түрүүлэх магадлалтай хэмээн онцолсон байна.

Ичиножёо башёгийн эхний өдрүүдэд Аби, Кайсэй нарыг даваад байсан. Тэрбээр өнөөдөр Даеишогоор гурав дахь даваагаа авч тэргүүлэгчдийн эгнээнд бичигдсэн хэвээр үлдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж