Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр тавдугаар сарын 17-нд тохионо. Өнөөдөр дэлхий дээр 1,5 тэрбум хүн цусны даралт ихсэх өвчний зовуурьтай амьдарч байна. Түүнээс 55 секунд тутамд нэг хүн уг өвчний улмаас тархины цус харвалтад өртөж, 3,3 минут тутамд нэг хүн харвалтын улмаас нас барж байна. Цусны даралт ихсэх өвчнийг хүн төрөлхтний чимээгүй алуурчин гэж үзэж байгаа ба зүрх судасны өвчнүүдийн дотроос хамгийн гол өвчинд тооцогддог. Цусны даралт ихсэх өвчин нь тархинд цус харвах шалтгааны 64, зүрхний шигдээсний шалтгааны 49 хувийг эзэлдэг юм байна.
Монгол Улсын хувьд энэ өвчин 18-45 насны залуучуудын дунд түлхүү ажиглагддаг гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.
ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?
- Сэтгэл санаагаа тайван байх
- Ажил амралтаа зохицуулах
- Хоногт хэрэглэх давсны хэмжээгээ бууруулах /аль болох давс хэрэглэхгүй байх/
- Халуун ногоо бага хэрэглэх
- Өөх тос ихтэй болон хуурч хайрсан хоол идэхээс зайлсхийх
- Идэвхтэй хөдөлгөөнтэй байх
- Архи тамхи хэрэглэхээс аль болох татгалзах
Хэрэв та цусны даралт ихсэлттэй бол мэргэжлийн эмчид хандан, зааврын дагуу тогтмол эмээ ууж байх, даралтаа тогтмол үзүүлж байх нь зүйтэй.
Цусны даралтын хэмжээ
Тодруулсан хэсэгт таны цусны даралтын хэмжээ их байвал та цусны даралттай байна гэсэн үг юм. Та цусны даралтаа байнга хянаснаар дээрх эрсдэлтээс өөрийгөө хамгаалж чадна.
Илрэх шинж тэмдэг
- Тархи толгой эргэх
- Гар бадайрах
- Хүзүү хөших
- Нүд эрээлжлэх
- Хараа муудах
- Толгой эргэх
- Чих шуугих
- Нойр хулжих
- Ядрамтгай болохъ
- Зүрх хөндүүрлэх
- Зүрхээр хатгуулж өвдөх
Цусны даралт ихсэх шалтгаан нь нийгмийн хотжилт, хүн амын төвлөрөл, стресс, уур бухимдал, буруу хооллолт, таргалалт, амьдралын буруу хэвшлээс болдог юм байна.
Н.ГАНБАТ