Н.Энхбаяр сагсны тэмцээн үзжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.15-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр сагсны тэмцээн үзжээ

Н.Энхбаяр сагсны тэмцээн үзжээ

Монголын сагсан бөмбөгийн холбооны ‘Дээд лиг’-ийн финалын цувралын тав дахь тоглолт өчигдөр /2018.05.14/ болж, ялагчаар “Хасын Хүлэгүүд” баг тодорсон.

Зургаан сарын турш үргэлжилсэн лигийн тоглолтууд Спортын төв ордонд болсон бөгөөд хүндтэй зочид олон байсан. Тэгвэл өчигдрийн тоглолтыг Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр үзжээ. Тэрбээр энэ удаа шилдэг тоглогчдын ур чадвар гарсан тоглолтыг үзэж, сагсан бөмбөгийг шимтэн үздэг гэдгээ харуулж чадлаа.

Олон сар үргэлжилсэн “Дээд лиг”-ийн тэмцээн өчигдөр өндөрлөж, бас хүндэт зочид олон байсны нэг нь ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр байв.  

Спортын төв ордны ‘А’ зааланд болсон ‘Дээд лиг’-ийн тэмцээн сонин хачин ихтэй болж, тэр дундаа онцгой ‘зочин’ үзэгчид ордныг чимж байв. 

  

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж