Архангайн бөхчүүд дуулна

Хуучирсан мэдээ: 2018.05.15-нд нийтлэгдсэн

Архангайн бөхчүүд дуулна

Архангайн бөхчүүд дуулна

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Хийморь далласан аялгуу” хэмээх бөхчүүд оролцдог урлагийн тоглолт жил бүр болдог. Энэхүү тоглолт цар хүрээгээ улам тэлсээр байна. Энэ жил “Хийморь далласан аялгуу” тоглолт оны эхэнд болж, бөхчүүд урлагийн ододтой хамтран дуулж байсан. Тэгвэл улсын их баяр наадмаас өмнө бөхчүүдийн дуун цэнгүүний тоглолтыг үзэх нээ. Тодруулбал, тавдугаар сарын 26-ны өдөр Бөх Билэгт дэвжээний бөхчүүд “Арын хангайн түрлэг” тоглолтоо сонирхуулахаар болсон байна. Энэхүү тоглолт “UB Palace концертын их танхимд болохоор болж, бөхчүүд бэлтгэлдээ оржээ. 

Хүчтэний өлгий Архангай аймгийн бөхий дэвжээнээс олон хүчтэнүүд төрөн гарсан. Тэгвэл бөхчүүд дунд урлагийн авьяастнууд олон бий. Тэд дуулж, бүжиглэх, шүлэглэх гээд олон талын авьяасаа энэ үдэш харуулахаар болжээ. 

 “Арын хангайн түрлэг” тоглолтод Улсын дархан аварга, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Улсын арслан, Гавьяат тамирчин Д.Мөнх-Эрдэнэ, Улсын гарьд Д.Рагчаа, Улсын харцага Г.Батбаяр, М.Бадарч болон улс, аймаг, цэргийн цолтой бөхчүүд оролцоно. Мөн Ардын жүжигчин Д.Самбуу, Гавьяат жүжигчин Г.Равдан, Т.Ариунаа, С.Эрдэнэцэцэг, Г.Ариунбаатар нарын урлаг, соёлын одод тоглолтын бэлэг байх болно.

Бөхчүүд дуулна. Гэхдээ удаа Архангай аймгийн бөхийн дэвжээний бөхчүүд дуулна. Тэд бэлтгэлдээ оржээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж