Улаанбаатарт 24 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 24 хэм дулаан байна

2011 оны 08 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн ихэнх, говийн нутгийн зарим, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, говь талын нутгаар 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Сэрүүсч 23-25 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 18 градус дулаан, харьцангуй чийг 40 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2011 оны 08-р сарын 24-нөөс 08-р сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

24, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зүүн зүгийн нутгаар, 27-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 27-нд Алтайн салбар уулс болон Их нууруудын хотгор, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, бусад хугацаанд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

Ус цаг уурын хүрээлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж