Поско сангийн нэрэмжит тэтгэлгийг 15 оюутанд гардууллаа

Хуучирсан мэдээ: 2018.05.15-нд нийтлэгдсэн

Поско сангийн нэрэмжит тэтгэлгийг 15 оюутанд гардууллаа

Поско сангийн нэрэмжит тэтгэлгийг 15 оюутанд гардууллаа

Өнөөдөр /2018.05.14/ БНСУ-ын Поско сангийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол боллоо. Тэтгэлгийг МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Оюутны хөгжл, үйлчилгээний газрын дарга Б.Алтангэрэл нар гардуулав. POSCO сангаас Азийн улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг сайжруулах зорилготой Азийн нөхөрлөл хөтөлбөрийн хүрээнд Азийн 19 улс орны их дээд сургуулиудын оюутан, залуучууд, судлаачдад тэтгэлэг олгодог  бөгөөд 2004 онд МУИС POSCO TJ Park сан Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар өнөөдөр 13 дахь жилтэй золгож байна. Энэ хугацаанд МУИС-ийн оюутнуудад жил бүр тэтгэлгийг тасралтгүй олгож ирсэн бөгөөд давхардсан тоогоор нийт 255 оюутанд тус бүр 700 ам.долларын тэтгэлэгийг олгожээ.

Ази тивд нэр хүнд бүхий уг тэтгэлэгт 2017-20178 оны хичээлийн жилд 8 оюутан үргэлжлүүлэн, 7 оюутан шинээр сонгогдон нийт 15 оюутан  тэтгэлэг хүлээн авах боломжтой болсон бөгөөд энэхүү тэтгэлэг нь олон оюутнуудыг өөрсдийн гаргасан хичээл зүтгэлийг үнэлүүлэх завшаан болдгийн дээр цаашид улам бүр хичээн суралцах хүслийг төрүүлж, урам өгч байдаг. Энэ удаагийн тэтгэлэгийн сонгон шалгаруулалтыг МУИС-ийн Захирлын тушаалаар батлагдсан бүх бүрэлдэхүүн сургуулийн багш нарын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж тэтгэлэгийн шалгуурт нийцүүлэн 7 оюутныг шалгаруулсан болно.

Тэтгэлэгт нийт 47 оюутан хүсэлт гаргасны дотор “нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж буй оюутнууд байх ёстой… ” гэсэн тэтгэлэг олгогч талын тавьсан шаардлагын дагуу хүсэлт гаргасан байгалийн ухаанаар суралцаж буй 4 оюутан сонгон шалгаруулалтаас хасагдаж, 43 оюутнаас 7 оюутныг сонгон шалгарууллаа.

Тэтгэлэгт шалгарсан оюутнууд

Шинээр сонгогдсон оюутнуудын хувьд бүгд өөрсдийн ирээдүйн мэрэгжлээ сонгосон, сурлага сайтай, өндөр голчтой, нийгмийн идэвхитэй оюутнууд бөгөөд нэрэмжит тэтгэлгийн зорилгод бүрэн нийцэж, ирээдүйд улс орны хөгжилд хувь нэмэр оруулахуйц боловсон хүчин болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж