Шөнийн гудамж оршин суугчдыг аюултай нөхцөлд амьдруулж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.15-нд нийтлэгдсэн

Шөнийн гудамж оршин суугчдыг аюултай нөхцөлд амьдруулж байна

Шөнийн гудамж оршин суугчдыг аюултай нөхцөлд амьдруулж байна

Шөнийн гэрэлт гудамж өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийсэн. Үүнд Сүхбаатар дүүргийн 3, 4-р хорооны иргэд маш их бухимдаж байна. Шөнөжин унтуулдаггүй, машиндаа хөгжмөө чангалаад архиддаг, өглөө маш их хог, согтуу хүмүүстэй орон сууцны орчин угтдаг. Ялангуяа хүүхдүүдэд маш их сөрөг нөлөө үзүүлж байна. Нарийхан өмдтэй залуучууд хөтлөлцөөд үнсэлцээд явж байна, хичээл тараагүй байхад шөнийн гэрэлт гудамж нээчихлээ, одоо бид хүүхдүүдээ яах вэ, яаж хамгаалах вэ. Автомашины тос шороотой зам дээр шууд үйлчилгээ явуулдаг, эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэх зэрэг хүндрэлийг хөндөж байна.” гэх зэргээр оршин суугчид бухимдлаа илэрхийлж байлаа.

Мөн шөнийн гэрэлт гудамж нээсэн үед автомашины түгжрэл маш их нэмэгддэг, үүний улмаас ажлаа тараад оройтож гэртээ орох болдог, гэтэл согтуу залуучууд барьж авч нүдчих гээд гэртээ орой орж чадахаа больсон байна. Иймд энэ гудамжны үйл ажиллагааг шууд зогсоох ёстой” гэж байв.

НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын санал авах зорилгоор сонгогдсон тойрог болох Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4 дүгээр хорооны иргэдтэй уулзах үеэр уг асуудлыг иргэд түлхүү хөндөж байлаа.

Мөн хотын соёлыг бий болгох, дэлгэрүүлэх ажилд хот онцгойлон анхаарах шаардлагатайг оршин суугчид дурдаж байв. Тухайлбал энд тохижилт, тогтоомын талбай нь огт шинэчлэгдээгүй, салхилах, агаарлах орчин байхгүй, битүү барилга босгодог. Байрны гадна архидах явдал их байна. Салхилах газрууд нь камергүйн улмаас согтуу хүмүүс шээс, архины шилээр бохирдуулж байна. Архины дэлгүүрийн тоог цөөлөх шаардлагатай. Баригдаж дуусгаагүй хаясан барилгыг нураах буюу барьж дуусгах хэрэгтэй байгаа аж.

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж