1. Мөс ба давс
Хэрэв та цагаан дарсаа хөргөхөө мартсан бол мөс болон давсанд 20 минутын хугацаанд байлган хөргөж болно. Энэ тохиолдолд давс нь мөсний хайлах температурыг илүү бууруулдаг байна. Ингэхдээ хувинд мөс хийж хүйтэн усаар далдартал нь дүүргээд, 2 атга давс нэмэхэд болно
2. Эсвэл чийгтэй цаасанд ороож хөргөгчид хийж болно
Хэрэв танд дээрхийн аль нэг нь байхгүй бол гал тогооны салфеткыг усаар норгон, дарсны шилээ ороож хөргөгчид 15-20 минут орчим байлгахад хөрнө.
3. Дарс онгойлгогч байхгүй бол…
4.Хэрэв дарсаа задлах гэж байгаад чихэж бүтэлгүйтсэн бол кофены шүүлтүүр ашиглаж болно
Энэ үед бөглөөний үйрмэг дарстай чинь хамт хундаганд орохоос сэргийлнэ
5. Хундагатай дарсаа амархан хөргөмөөргүй байгаа бол мөс биш, хөлдүү усан үзэм хэрэглэ
Ингэснээр ууж буй дарсаа шингэлэхгүйгээр хүйтнээр нь удаан хадгалах боломжтой.
6. Үлдэгдэл дарсаа мөс хөлдөөгчид хөлдөөж хадгал
Зарим хоолыг хийхэд дарсаар амтлах нь бий. Тэгвэл амт чанар нь муудахаас өмнө мөсний саванд хөлдөөж, хэрэгтэй үедээ ашиглаж болно