Газын зурвас дахь мөргөлдөөн ширүүсч байна

Хуучирсан мэдээ: 2018.05.15-нд нийтлэгдсэн

Газын зурвас дахь мөргөлдөөн ширүүсч байна

Газын зурвас дахь мөргөлдөөн ширүүсч байна

АНУ Тель-Авив дэх Элчин сайдын яамаа энэ тавдугаар сард Иерусалим хот руу шилжүүлнэ хэмээн мэдэгдсэнээр Ойрхи Дорнод дахь Израиль Палестинийн энхийн хэлэлцээг үгүй хийсэн явдал болсон билээ.

Энэ дагуу АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2018.05.14/ Элчин сайдын яамыг Иерусалим хотод Тель-Авиваас 80 километр зайтай газар нүүлгэснээс үүдэн эсэргүүцэгчид болон цэргийн хүчний хоорондын мөргөлдөөн улам ширүүсч, олон палестинчууд амиа алдаад байна.

Иерусалим хотыг Израиль болон Палестинчуудын аль аль нь улсынхаа нийслэл мэтээр үзэн ирдэг байсанд энэхүү мөргөлдөөний шалтгаан оршиж буй билээ. Элчин сайдын яамаа ийнхүү Иерусалимд нээснээр АНУ-ын зүгээс уг хотыг Изралийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрсөн хэрэг болж буй тул ийнхүү олон мянган палестинчүүдийн эсэргүүцэлтэй тулж байна.

Палестиний Эрүүл мэндийн сайдын мэдэгдснээр мөргөлдөөний улмаас 58 хүн амиа алдаад байгаа бол 2700 хүн биедээ гэмтэл авчээ. Гэмтсэн хүмүүсийн ихэнх нь 5-6 мэс засал хийлгүүлэх шаардлагатай байгаагийн 60 орчим хувь нь тахир дутуу болж үлдэх магадлалтай хэмээн сайдын мэдэгдэлд дурджээ.

Үүссэн нөхцөл байдалд Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаняу твиттер хуудсаараа дамжуулан “Улс орон болгон өөрийн хилийг хамгаалах үүрэгтэй” хэмээн жиргэсэн байна.

Г.СҮМБЭЭ

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж