Блокчэйн гүйлгээг анх удаа гадаад худалдаанд ашиглалаа

Хуучирсан мэдээ: 2018.05.15-нд нийтлэгдсэн

Блокчэйн гүйлгээг анх удаа гадаад худалдаанд ашиглалаа

Блокчэйн гүйлгээг анх удаа гадаад худалдаанд ашиглалаа

HSBC банк дэлхийн анхны томоохон хэмжээний гадаад худалдааны гүйлгээг блокчэйн технологи ашиглан өнгөрсөн долоо хоногт амжилттай гүйцэтгэснээ зарлалаа.

Үүний тулд Нидерландын ING банк АНУ-ын хүнс, хөдөө аж ахуйн Каргилл группээр зээлийн бичиг үйлдүүлэн, HSBC банкнаас тус худалдаанд шаардлагатай хэмжээний мөнгийг хүсэмжилсэн байна. Үүний хариуд, дээрх гүйлгээгээр дамжуулан их хэмжээний шар буурцгийг Аргентин улсаас Малайз улс руу худалдаалахад шаардагдах мөнгөн гүйлгээг дээрх хоёр банкны хооронд блокчэйн технологи ашиглан гүйцэтгэсэн нь дэлхийн түүхнээ энэ технологийг олон улсын томоохон худалдаанд ашигласан анхны үйл явдал болж буй юм.

Биткойний хөрс нь болсон блокчэйн технологи нь компьютерийн сүлжээнд холбогдсон хязгааргүй орон зайд энэ мэтчилэн гүйлгээ хийх боломжоор хэрэглэгчдийг хангадаг.

Цаасан баримт дээр суурилсан одоогийн банкны системийн дагуу 5-10 хоногийн хугацаа шаардах байсан энэ төрлийн гүйлгээг блокчэйн технологи ашиглан HSBC банкнаас Нидерландын ING банк руу 24 цагийн дотор бүрэн шилжүүлсэн байна.

HSBC банкны инноваци хөгжлийн албаны дарга Вивек Рамахандраний хийсэн мэдэгдэлд дурдсанаар “Санхүүгийн гүйлгээ гүйцэтгэх талууд ийнхүү платформд нэгдсэнээр бизнесийн үйл ажиллагаа агшин зуурт хийгдэх дэвшлийн үүдийг нээж байна” хэмээжээ. 

Энэ удаагийн гүйлгээнд блокчэйн технологийн Корда хэмээх нэртэй R3 платформыг ашиглан хийсэн бөгөөд R3 платформ нь банкны консорциумтай холбогдон хамтран ажиллах бололцоотой, банкны салбарын олон төрлийн хүндрэлийг шийдэх давуу ач холбогдолтойгоор бүтээгдсэн аж.  

Ингэснээр, энэ төрлийн гүйлгээг хийхэд гардаг олон асуудлууд, тухайлбал нэг банкнаас нөгөө банк хүртэл мөнгөн гүйлгээ шилжсэн эсэхийг баталгаажуулах явцыг цаг хугацааны хувьд товчлон, ямар ч цаас гарздахгүй, хэн нэгний зав гарган гарын үсэг зурахыг хүлээх шаардлагагүй зэргээрээ уламжлалт банкны системээс ялгарч байгаа юм. 

Сонирхуулахад, Нэгдсэн үндэсний байгууллагын /НҮБ/ судалгааны дүнгээр, Ази номхон далайн орнуудын гадаад худалдаанд хэрэглэж байгаа бүх баримт бичгийг дижитал хэлбэрт шилжүүлбэл цаг хугацааг 44 хувиар, зардлыг 31 хувиар тус тус бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гарсан байдаг байна. 

Бүхий л акц, шийдвэрүүдийг цаасан дээр баталгаажуулан авсаар буй энэ үед мэдээллийг дижитал хэлбэрээр архивлах нь олон байгууллагын толгойн өвчний шийдэл болж мэдэх төлөвтэй. Нөгөө талаас энэ мэт үүлэн системийг үзэж чаддаггүй эдийн засагчид дэлхий дээр олноороо бий. Тэдний хувьд HSBC банкны хийсэн энэ үйлдэл гайхуулаад байхаар биш, эсрэгээрээ тэнэглэл гэж нэрлэгдэх үйлдэл билээ. 

Блокчэйн  технологийг магтан дуулагчид энэхүү шинэ гарцыг худалдааны санхүү, эрүүл мэндийн даатгал зэрэг олон салбарт эрс өөрчлөлтийг авчрах боломжтой хэмээн үзсээр байна.

Үүний нэг жишээ гэхэд, өнгөрсөн сард Santander банк Ripple нэртэй блокчэйн фирмтэй хамтран гадаад худалдааны олон улсын гүйлгээний үйлчилгээ үзүүлэх шинэ компани байгуулахаар баг бүрдүүлэн ажиллаж эхлээд буй юм.

Г.Сүмбээ

Эх сурвалж: CNBC
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж