ОХУ-ын кино урлагийн зах зээл 2017 онд өндөр орлоготой байв

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

ОХУ-ын кино урлагийн зах зээл 2017 онд өндөр орлоготой байв

ОХУ-ын кино урлагийн зах зээл 2017 онд өндөр орлоготой байв

Өнгөрсөн 2017 оны байдлаар Европын орнуудаас ОХУ-ын кино урлагийн зах зээл хамгийн багтаамжтай байсан хэмээн Оросын “Кино сан”-гийн тэргүүн Федор Соснов хэллээ. Тэрбээр Каннын фестивалийн үеэр нээгдсэн ОХУ-ын павильонд илтгэл тавих үеэрээ энэ тухай хэлсэн юм.

“Оросын кино театрууд 2017 онд хамгийн олон үзэгчтэй байсан төдийгүй валютын өөрчлөлтөөс хамааран рублийн ханш унасан ч бокс-оффисын орлого нь Европдоо дөрөвт, дэлхийд 10-т жагссан байна” гэж Соснов онцлов.

2017 онд Оросын кино прокат 89 сая ам.доллар цуглуулсан бөгөөд үүний 75 сая нь орос киноны орлого байжээ. Мөн 213 сая хүн Оросын кинотеатруудаар үйлчлүүлжээ

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж