Их театрынхан Хятадад аялан тоглож байна

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

Их театрынхан Хятадад аялан тоглож байна

Их театрынхан Хятадад аялан тоглож байна

ОХУ-ын Их театрын өргөн бүрэлдэхүүнтэй баг Хятадад аялан тоглолтоо эхэллээ. Их театрын балетын бүжигчид, оркестр тавдугаар сарын 14-нөөс 25-ны хооронд Хятадын Бээжин болон Шанхай хотод тоглоно.

Аялан тоглолтын репертуарт Римский-Корсаковын “Царская невеста” дуурь, Адольф Аданы “Корсар”, Борис Асафьевын “Пламя Парижа” балет багтжээ.

“Бид Хятадад аялан тоглоогүй уджээ. Аялан тоглох тухай эртнээс харилцан ярилцаж байсан ч бидэнд зав зай гарангуут хятад нөхдийн боломж таарахгүй, тэдний боломж болонгуут бидний ажил таарахгүй байсаар өдий хүрлээ. Энэ удаагийн бидний аялан тоглолт өргөн бүрэлдэхүүнтэй нүсэр тоглолт болно” хэмээн Их Театрын ерөнхий захирал Владимир Урин РИА Новости-д ярьсан байна.

Их театрын балетын бүжигчид сүүлд 2010 онд Бээжинд тоглосон бол дуурийн дуучдын хувьд Хятадад түүхэндээ хоёр дахь удаа тоглож байгаа нь энэ юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж