Л.Чинбат, Х.Баянмөнх нарын төлөөлөл хуралдаа ирсэнгүй

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

Л.Чинбат, Х.Баянмөнх нарын төлөөлөл хуралдаа ирсэнгүй

Л.Чинбат, Х.Баянмөнх нарын төлөөлөл хуралдаа ирсэнгүй

Үндэсний бөхийн холбооны “Их Эе” хурлыг хуралдуулах ажлын комисс өнөөдөр /2018.05.14/ хуралдах байсан ч ирц бүрдээгүй байна. Маргаантай байгаа хоёр талаас “Их Эе” зохион байгуулах комисс хуралдаж, “Их Эе”-ийн төлөөлөгч сонгох журмаа өнөөдрийн хурлаар хэлэлцэх байжээ. Гэтэл маргалдагч тал буюу Л.Чинбат, Х.Баянмөнх нарын төлөөлөл хуралдаа оролцоогүй байна. Тэдний зүгээс тавдугаар сарын 18-ны өдөр болохоор товлогдоод байсан “Их Эе”-д оролцохгүй гэсэн мэдэгдлийг гаргажээ.

Бөхийн холбооны маргааныг цэгцлэх үүднээс тавдугаар сарын 4-ний өдөр хоёр талаас хуралдаж, “Их Эе” хурлыг зохион байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байдаг. Энэхүү хурлаас “Их Эе” хуралдуулах ажлын комиссыг хоёр талаас гаргасан боловч өнөөдрийн хуралд Л.Чинбат, Х.Баянмөнх нарын төлөөлөл оролцоогүй байна.

Тиймээс Бөхийн холбооны маргааны асуудал дахин хойшлогдлоо.

 
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж