Нийслэлийн баг Тампагийн талбайгаас 2 хожил авлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

Нийслэлийн баг Тампагийн талбайгаас 2 хожил авлаа

Нийслэлийн баг Тампагийн талбайгаас 2 хожил авлаа

Хойд Америкийн Үндэсний Хоккейн лигийн (NHL)-н плэй-оффын хагас шигшээ тоглолт үргэлжилж байна. Өнөө өглөө Тампа Бэй Лайтнинг багийн “Амелиа” ордонд хоёр багийн цувралын 2 дахь тоглолт боллоо. Тус тоглолтонд нийт 8 шайб хаалганд орсны 6-г нь зочин баг Вашингтон Капиталс баг оруулсан байна.

Тоглолтын 1-р үед Вашингтон Капиталс багийн Т.Уилсон талбайн төвөөс гайхалтай цохилт гүйцэтгэж эхний гоолыг оруулсан. Харин түүний гоолын дараа талбайн эздээс Б.Пойнт, С.Стэмкос нар повер-плэй тоглолтыг сайн ашиглаж 2 гоолыг оруулсан. Гэвч энэ нь талбайн эздийн оруулсан сүүлийн гоол байсан юм. Тоглолтын 2-р үед Д.Смит-Релли, Л.Эллер, Е.Кузнецов нар гоол оруулсан бол 3-р үед А.Овечкин, Б.Коннолли нар тус бүр 1 гоол оруулснаар 6-2 харьцаатай Вашингтон Капиталс ялалт байгууллаа.

Ийнхүү Вашингтон Капиталс баг цувралын эхний 2 тоглолтыг Тампа Бэй Лайтнинг багийн талбайд хийхдээ 2 хожил байгуулж чадлаа. Ингэснээр тэд цувралын дараагийн хоёр тоглолтыг талбайдаа давуу байдалтай хийхээр болж байна. Өөрөөр хэлбэл, Вашингтон Капиталс энэ эрчээрээ явбал цувралыг талбайдаа ч өндөрлүүлэх боломжтой.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж