Их мастерууд төрсөн өдөртөө бэлэг барив

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

Их мастерууд төрсөн өдөртөө бэлэг барив

Их мастерууд төрсөн өдөртөө бэлэг барив

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг чансааны оноо олгох ээлжит тэмцээн “Эрчим Кап 2018” энэ сарын 11-13-ны өдрүүдэд Техник технологийн дээд сургууль дээр боллоо. Хоёр дахь жилдээ зохиогдсон энэхүү тэмцээнд 68 даамчин ухаанаа уралдуулсан бөгөөд Монголын 7 их мастер цолтон бүгдээрээ оролцсон нь онцлог байв.

Швейцарь системээр 9 өрөг өрсөлдөж дүнгээ гаргахад гавьяат тамирчин ОУИМ Д.Эрдэнэбилэг 15 оноогоор тэргүүлж, ДДХМ Ц.Хашчулуун 15, ОУИМ Г.Ганжаргал 14, ДДХМ Ц.Сүхбат, спортын мастер С.Мөнх-Оргил нар 13 оноогоор удааллаа.

Эмэгтэйчүүдээс ОУИМ М.Нямжаргал 12 оноогоор түрүүлж, ДДХМ Г.Хэрлэнмөрөн 12, ОУИМ Э.Мандахнаран 11 оноогоор шагналт байранд шалгарлаа.

Тэмцээний ахмадын ангилалд спортын мастер Л.Гансүх, Д.Дорж, охидын ангилалд ДДХМ Э.Хүслэн, хөвгүүдийн ангилалд спортын мастер Б.Пүрэвбаатар нар тэргүүлсэн байна. Дашрамд сонирхуулахад эрэгтэй, эмэгтэй ангилалд аваргалсан ОУИМ Д.Эрдэнэбилэг, М.Нямжаргал нарын төрсөн өдөр өнөөдөр буюу тавдугаар сарын 14-нд тохиосон юм.  

Тэмцээнийг Ардын боловсролын тэргүүний ажилтан, математикч Д.Доржсүрэн агсны гэр бүл, үр хүүхдүүд ивээн тэтгэсэн бөгөөд цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулахаар болжээ. Монголын даамын холбооноос энэ онд чансааны оноо олгох 10 цуврал тэмцээнийг зохион байгуулах бөгөөд хамгийн өндөр оноо цуглуулсан 14 тамирчин оны шилдгийг шалгаруулах супер шагналын сан бүхий “Final 2018” шигшээ тэмцээнд оролцох эрхийг авах юм.  

 

Эх сурвалж: http://www.sport.gov.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж