Луис Хэмилтон Каталоны гараанд тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

Луис Хэмилтон Каталоны гараанд тэргүүллээ

Луис Хэмилтон Каталоны гараанд тэргүүллээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд авто спортын формула-1 уралдааны Каталоны гранпри боллоо. Испаний Каталоны гранприд гол өрсөлдөөн “Мерседес” болон “Феррари” багийн хооронд гол өрсөлдөөн өрнөх нь тодорхой байсан. Учир нь тестийн гараанд “Феррари” багийн С.Феттел хамгийн хурдан цагийн үзүүлэлттэй байсан бол байрлал тогтоох уралдаанд “Мерседес” багийн Л.Хэмилтон тэргүүлсэн.

Ингээд ням гаригт үндсэн гараа болоход “Мерседес” багийн Л.Хэмилтон 1 цаг 35 мин 29.972 сек-н амжилтаар тэргүүлж улирлын 2 дахь түрүүгээ хүртсэн бол түүний гол өрсөлдөгч “Феррари” багийн С.Феттел тэргүүлэгчээс 27.584 сек-н алдагдалтайгаар 4-р байранд орсон юм. Харин Азербайжаны гранприд хоёр нисгэгчийн дундах таагүй үйлдлээс болж оноо алдаад байсан “Ред Булл” баг Каталонд оноо авч чадсан байна. “Ред Булл” багийн М.Верстаппен 3-р байранд шалгарч шагналын тавцан дээр гарсан бол Д.Риккиардо 5-р байранд орсон байна.

Каталоны гранпригийн онооны бүсэд багтсан ТОП-10 нисгэгчид:

  1. Л.Хэмилтон “Мерседес” – 1 цаг 35 мин 29.972 сек
  2. В.Боттас “Месредес” +20.593 сек
  3. М.Верстаппен “Ред Булл” +26.873 сек
  4. С.Феттел “Феррари” +27.584 сек
  5. Д.Риккиардо “Ред Булл” +50.058 сек
  6. К.Магнуссен “Хаас” – 1 тойрог
  7. К.Сайнз “Рено” – 1 тойрог
  8. Ф.Алонсо “МкЛарен” – 1 тойрог
  9. С.Перез “Форс-Индиа” – 2 тойрог
  10. Ч.Леклерк “Заубер” – 2 тойрог

Каталоны гранприд тэргүүлсэн Л.Хэмилтон дэлхийн аваргын тэргүүллээ улам бүр баталгаажуулж 95 оноотой болж байгаа бол түүний араас 78 оноотой С.Феттел, 58 оноотой В.Боттас нар бичигдэж байна. Дараагийн гараа 2 долоо хоногийн дараа Монакогийн гранпригээр үргэлжилнэ.

Б.Бямбабаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж