“Voice”-ын хагас шигшээ тоглолтод өрсөлдөх найман оролцогчидтой танилц

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

“Voice”-ын хагас шигшээ тоглолтод өрсөлдөх найман оролцогчидтой танилц

“Voice”-ын хагас шигшээ тоглолтод өрсөлдөх найман оролцогчидтой танилц

“The Voice of Mongolia” шоуны “Quarter final” буюу дөрвөн шүүгчийн шилдэг 16 оролцогчийн үзүүлбэр өнгөрсөн амралтын өдрүүдэд үзэгчдийн хүртээл боллоо. Шилдэг 16 оролцогчдоос хагас шигшээ тоглолтод өрсөлдөх эрхтэй найман оролцогчид тодорлоо.

 Д.Отгонбаяр шүүгчийн баг

Г.Мөнх-Эрдэнийн хувьд  зөвхөн дуулаад зогсохгүй мэргэжлийн контрбасс хөгжимчин юм. Тэрбээр Монгол Улсын консерватори сургуулиа төгсөөд Дуурь бүжгийн эрдмийн театрт хөгжимчнөөр ажиллаж байсан. Харин одоо тэр жүжигчин мэргэжил эзэмшихээр Сити их сургуульд суралцдаг. Өмнө нь UBS телевизийн уран бүтээлчдийн зохион байгуулсан “My Voice’ /2015/, “Universe Best Songs’ /2016/ гэх мэт уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан юм.

Харин А.Болормаагийн хувьд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин. Түүний цуцашгүй хүчирхэг хоолой хүн бүрт гайхширал төрүүлж байсан нь лавтай. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучнаар зургаа дахь жилдээ ажиллаж байгаа тэрбээр өмнө нь дууны төрлөөр тэмцээн уралдаанд оролцож байгаагүй гэнэ.

 С.Ононбат шүүгчийн баг

 Б.Өсөхбаяр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн маркетингийн хоёрдугаар  курсын оюутан. Чөлөөт цагаа бялдаржуулах төвд хичээллэж, дуулах чадвараа хөгжүүлж, спортоор хичээллэх зэргээр аль болох өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулдаг гэнэ. Хоёр жилийн өмнөөс гитар бие даан сурч эхэлжээ.

Э.Энхсүх  бол “Киви” хамтлагийн экс гишүүн С.Энхзолын дүү юм. Тэрбээр одоо 28 настай бөгөөд 13 настайдаа ангийнхаа хоёр хүүхэдтэй нийлэн амьд хөгжмийн “Цахилгаан хөрөө” гэх хамтлаг байгуулж байсан. Хамтлаг нь найман жилийн дараа тарснаар гишүүд өөрсдийн амьдралаа хөөжээ. Тэрбээр 2010 онд “Universe best song” тэмцээнд орж байсан. Тэр цагаас хойш С.Энхсүх долоон жил тайзнаа гараагүй. Ийнхүү өөрийнхөө хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд тус шоуг зорин ирсэн нь энэ аж.

 Д.Болд шүүгчийн  баг

“Voice” шоунд урлагийн гэр бүлийн авьяаслаг оролцогчид их байлаа. Тэдний нэг нь Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн охин Ж.Ариунжаргал юм. Түүний дуулах арга барил этгээд донж маяг өөртөө итгэлтэй байдлаараа шүүгчдээс өндөр үнэлгээ авч чадсан. Ж.Ариунжаргал нь “Universe Best Song” шоуны авьяаслаг нэгэн оролцогч бөгөөд Монгол Уйтни Хьюстен гэх нэрийг хүртэл авч байсан билээ.

Авьяаслаг бас өвөрмөц нэгэн оролцогч бол өөртөө итгэлтэй, өвөрмөц хоолойтой оролцогч бол О.Бүжинлхам.Түүний ялдам, өөртөө итгэлтэй байдал, дур булаам дуу хоолой шүүгчдийг эрхгүй татаж чадлаа. Тэрбээр дуулах ур чадвараа хөгжүүлэхээр одоогоор бие даан суралцаж байгаа бөгөөд цаашид жүжигчин мэргэжил эзэмших хүсэлтэй гэнэ.

Д.Уламбаяр  шүүгчийн баг

Ц.Энгүүний хувьд Монгол Улсын Консерваторын хийл хөгжмийн ангийн сурагч. Түүний дуугаа мэдэрч буй мэдрэмж, авьяас чадвар давтагдашгүй байлаа. Гэвч түүний  гайхалтай авьяас, чадварлаг дуулалт шоуны тайзнаа эгшиглэж байгаа энэ үед хийн гар буугаар буудаж буй бичлэг  өнгөрсөн бямба гарагаас эхлэн цахим хуудсуудаар тархсан юм.  Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Энэ талаар Ц.Энгүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулж үзэгчдээс уучлал хүссэн. Тэрбээр “Аавтайгаа хийн буугаар буудаж буй бичлэг хүмүүсийг их уурлуулж, эмзэглүүлсэн байгаа. Би хүн гэмтээе, эсвэл галт зэвсгийг сурталчлах зорилгоор санаатайгаар бичлэг хийгээгүй. Энэ үйлдэлдээ үнэхээр их харамсаж байна. Та бүхэн намайг уучлаарай, дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэв.

Б.Батбаяр  “Human” дуугаар эхний шатанд оролцсон өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн өнгө төрхтэй оролцогч болохоо харуулсан юм.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж