Германы А.Зверев Мадридын нээлттэй тэмцээний цомыг хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

Германы А.Зверев Мадридын нээлттэй тэмцээний цомыг хүртлээ

Германы А.Зверев Мадридын нээлттэй тэмцээний цомыг хүртлээ

Испаний нийслэл Мадрид хотноо мэргэжлийн талбайн теннисний Мадридын нээлттэй тэмцээн болж өнгөрсөн ням гаригт дүнгээ гаргалаа. Энэ удаагийн тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд 21 настай Герман теннисчин А.Зверев түрүүлж өөрийн карьертаа Мастерс тэмцээний 3 дахь цомоо хүртлээ.

А.Зверев дунд шөвөгт Ж.Иснерийг 6-4, 7-5, Канадын Д.Шаповаловыг 6-4, 6-1 харьцаатай хожоод аваргын төлөө Австрийн залуу теннисчин Д.Тимийг 2 сетэд 6-4, 6-4 харьцаатай буулгаж авснаар цомыг хүртсэн. Тэрбээр тэмцээний дараа “би Ромд ялалтын цувралаа үргэлжлүүлж чадна гэж найдаж байна. Хоёр долоо хоногийн дотор 2 цом хүртэнэ гэдэг гайхалтай. Мастерс тэмцээнд түрүүлсэн маань итгэмээргүй юм. Одоо би Францын Их Дуулга тэмцээний өмнө Ромд аваргаа хамгаалахыг хүсэж байна” хэмээн ярьсан байна. А.Зверев Мастерс тэмцээний цомыг хүртснээр тус тэмцээнд түрүүлж буй анхны Герман теннисчин боллоо. 

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж