Өнөөдөр Улсын дээд шүүх хуралдаж, МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэнгүй. Өөрөөр хэлбэл МАХН-ын өмнөх дүрмийг хэвээр үлдээх шийдвэр гарсан байна.
Гэтэл шүүх хурлын дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян болон МАХН-ын зарим гишүүдтэй ам зөрөлдсөн байна. Энэ талаар МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъянаас тодруулахад “О.Баасанхүү гишүүн хамгаалагчтайгаа ирчихээд л салаавч гаргаад, цохиж зодох гээд онгироод байсан даа. Тэрнээс зодолдсон юм байхгүй” гэдэг хариулт өгөв.