Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ч.Лодойдамба агсныг гэргийтэй нь мөнхөллөө | News.MN

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ч.Лодойдамба агсныг гэргийтэй нь мөнхөллөө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ч.Лодойдамба агсныг гэргийтэй нь мөнхөллөө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ч.Лодойдамба агсныг гэргийтэй нь мөнхөллөө

Төрийн хошой шагналт, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, “Тунгалаг тамир” романы зохиолч Ч. Лодойдамба агсан, гэргий ардын жүжигчин Ч. Долгорсүрэн нарын хөшөөг өнөөдөр /2018.05.14/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босголоо.

Энэхүү хөшөөг БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны иргэн “Ээжийн хүү” сангийн тэргүүн н. Насангийн санаачлагаар   500 гаруй хүнээс хандив цуглуулж босгосон байна.

Төрийн хошой шагналт зохиолч Ч. Лодойдамба агсны мэндэлсний 100 жилийн ойгоор өнгөрсөн онд хөшөөг босгосон боловч дулаан цаг ирэхийг хүлээж байгаад өнөөдөр Үндэсний цэцэрлэг хүрээлэнд байршуулсан нь энэ аж.

Хөшөөг нээх ёслолын арга хэмжээнд нэр зохиолч Ч.Лодойдамбын үр хүүхдүүд,  ‘Тунгалаг тамир’ уран сайхны киноны Эрдэнэ, Дулмаа нарын дүрд тоглосон жүжигчин Ардын жүжигчин Ш.Дэлгэржаргал,  МУГЖ Н.Баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын жүжигчин Д.Мэндбаяр нар оролцжээ. 

Н.ГАНБАТ 

"Болор дуран"-аар шалгав.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-05-14 66.181.179.10

Насанд болон сангийнханд баярлалаа.Ардчилж тордож байгаарай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэн минь.Ар өвөргүй сайхан цэцгийн мандал хийгээрэй.

Avatar

Зочин 2018-05-14 27.123.214.105

Өө ямар сайхан юм бэ! Хүүхэд шуухад ...мэдлэг авах мэдээлэл тавибал сайн шүү.

Avatar

иргэн 2018-05-14 202.70.38.34

Долгорсүрэнгуайн нэг сайхан киноны дүрийг тавихгүй дээ. Хөшөө босгож өгсөн өвөрмонголын хүмүүст гүн талархал илэрхийлье баярлалаа.

Avatar

Зочин 2018-05-14 66.181.166.134

Tiim humuusiinh gej tanigdahgui yum bna aa. Bosgoson humuus oorsdoo l tanih yum baih daa

Avatar

Зочин 2018-05-14 202.9.47.177

Хажууд нь тусдаа чулуун дээр тайлбар сийлсэн бгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж