"Баталгаагүй мэдээлэл цацсандаа уучлал гуйсан"

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

"Баталгаагүй мэдээлэл цацсандаа уучлал гуйсан"

"Баталгаагүй мэдээлэл цацсандаа уучлал гуйсан"

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ж.Мөнхбатыг хэвтэрт ортол нь зоджээ гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчинд цацагдсэн.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат уг мэдээллийг үгүйсгэж “Харин ч Н.Номтойбаярыг зодуулжээ гэдэг мэдээг би олж уншсан. Өмнө нь олон удаа ийм төрлийн мэдээлэл гарч байсан. Саяны мэдээлэл бол дэндүү юм гарсан байна лээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн орой хоёр сайт болон ТВ-9 телевизээр энэ мэдээлэл гарсан. ТВ-9 телевизийн сэтгүүлч баталгаажаагүй баримт цацсандаа уучлал гуйсан.

Миний бие ар гэрийн гачигдлаар чөлөө аваад, БНСУ-д байж байгаад өчигдөр Улаанбаатар хотод ирсэн. Энэ хооронд ийм мэдээлэл цацагдсан байна лээ. Энэ бол огт үндэслэлгүй мэдээлэл. Харилцан зодоон хийсэн явдал байхгүй. Одоогоор ар гэрийн гачигдалтай, хувь хүнийхээ хувьд ч сэтгэлзүйн таагүй нөхцөлд байна. Намайг харлуулах гэсэн хүмүүст хандаж битгий ийм юм хийгээч гэж хүсмээр байна” гэсэн тайлбар өгөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж