"Гэрээ цэвэрлэсэнгүй” гэсэн шалтгаанаар хүүхдийн шууг заазуураар зүсчээ

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

"Гэрээ цэвэрлэсэнгүй” гэсэн шалтгаанаар хүүхдийн шууг заазуураар зүсчээ

"Гэрээ цэвэрлэсэнгүй” гэсэн шалтгаанаар хүүхдийн шууг заазуураар зүсчээ

Багахангай дүүрэгт оршин суух, 14 настай Э гэх хүүг тавдугаар сарын 9-нд 19 цагийн орчимд нагац ах болох 39 настай Б гэгч нь “гэрээ цэвэрлэсэнгүй” гэсэн шалтгаанаар баруун гарынх нь шууг заазуураар зүссэн хэрэг гарчээ. Эл хэргийг одоогоор Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Нагац ах гэгдэх Б нь тухайн үед биеэ хянах чадваргүй болтлоо согтсон байсан аж. Цагдаагийн байгууллагаас ахуйн хүрээний архидалт нь гэмт хэрэг гарах гол шалтгаан нөхцөл гэдгийг сануулж, урьдчилан сэргийлсээр байтал аймшигт хэргүүд үйлдэгдсээр байгаа юм.

Э.БУРАМ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж