“ASSIST асуулгын аргаар архи, тамхи, мансууруулах, сэтгэц идэвхит бодисын хэрэглээ, түүний эрсдлийг эрт илрүүлэн үнэлж, богино хугацааны зөвлөгөө өгөх чадвар эзэмшүүлэх нь” сэдэвт сургагч багш бэлтгэх дөрвөн өдрийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалтанд Наркологийн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн сэтгэц, донтолтын эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд хамрагдлаа. Сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийг давтан сургалтанд хамруулж, мэргэжил арга зүйгээр ханган ажилласнаар анхан шатны түвшинд архи, тамхи, мансууруулах бодисын донтолтыг эрт илрүүлэх, зөвлөгөө өгөх чадварыг сайжруулах боломж бүрдэх юм.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР