Хөдөлмөрийн Үндэсний намын шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны тавдугаар сарын 14-ний өдөр хэлэлцлээ.
Хөдөлмөрийн Үндэсний намын 2018 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн ээлжит бус Их хурлаар баталсан намын шинэчилсэн дүрэм нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын шинэчилсэн дүрмийг бүртгэв.