Зон олны намын даргаар Г.Эрдэнэтөгсийг бүртгэлээ

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

Зон олны намын даргаар Г.Эрдэнэтөгсийг бүртгэлээ

Зон олны намын даргаар Г.Эрдэнэтөгсийг бүртгэлээ

Зон Олны нам нь ээлжит Бага хурлаа  2018 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр  хуралдуулж, намын дарга П.Очирпүрэвийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж, Г.Эрдэнэтөгсийг намын даргаар сонгосон ба шинээр сонгогдсон даргыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргажээ.

Улсын Дээд шүүх хүсэлтийг 2018 оны тавдугаар сарын 14-ний өдөр хэлэлцэж, намын даргыг шинээр сонгосон Зон Олны намын ажиллагаа Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуулийг зөрчөөгүй гэж үзэж, хүсэлтийг хангасан байна.

Эх сурвалж: Улсын дээд шүүх 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж