Лондон дээд боловсролоор дэлхийд тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

Лондон дээд боловсролоор дэлхийд тэргүүлж байна

Лондон дээд боловсролоор дэлхийд тэргүүлж байна

QS Дээд боловсролын үнэлгээний системийн шинжээчид энэ оны дэлхийн шилдэг их сургуулиудыг зарлалаа. Энэ жилийн шилдэг их сургуулиудтай хотоор Лондон хот тодорсон байна. Энэхүү жагсаалтыг өмнөх жилүүдэд Монреал болон Парис хотууд тус тус тэргүүлж байсан юм.

Судалгааг хийхдээ нэг хотод байх их сургуулиудын тоо, тухайн хот дахь ажлын байрны зах зээл, амьдралын чанар болон соёлын олон талт байдал зэргийг 50,000 орчим оюутнууд дээр үндэслэн дүгнэдэг байна.

Дэлхийн олон орны оюутнуудад дээд боловсрол олгож буй бодлогынхоо үр дүнд Их Британи Умард Ирландын Вант улс өнгөрсөн жилд гэхэд улсын сандаа 20 тэрбум фунт төвлөрүүлж чадсаны 4,6 тэрбум нь зөвхөн Лондон хотоос төвлөрсөн байжээ. 

Уг жагсаалтын эхний 10 байранд АНУ-ын нэг ч хот багтаагүй боловч 14 болон 18-дугаар байруудад Бостон болон Нью-Йорк хотууд бичигджээ. Харин хэд хэдэн удаа тэргүүлж байсан Парис хот энэ жил тавдугаар байрт эрэмбэлэгдэв.

2018 оны шилдэг их сургуулиудтай хотууд

  1. Лондон
  2. Токио
  3. Мельбурн
  4. Монреал
  5. Парис
  6. Мюньхен
  7. Берлин
  8. Цюрих
  9. Сидней
  10. Сөүл
  11. Вена
  12. ХонгКонг
  13. Торонто
  14. Бостон
  15. Сингапур
  16. Эдинбург
  17. Ванкувер
  18. Нью-Йорк
  19. Киото-Осака-Кобэ
  20. Тайпэй
  21. Брисбан
  22. Канберра
  23. Окланд
  24. Манчестер
  25. Буэнос Айрэс
  26. Бээжин
  27. Амстердам
  28. Москва
  29. Шанхай
  30. Прага

Г.СҮМБЭЭ

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж