Америкийн Калифорнийн "Ritz-Carlton" зочид буудлаас алдарт Рембрандтын 250 мянган ам.доллараар үнэлэгдсэн нэгэн бүтээлийг хулгайлсан тухай Associoted press мэдээлжээ.
Голландын алдарт зураач Рембрандт "Шийдвэр" нэртэй уг бүтээлээ өд болон бэхээр зурсан. Он цагийн хувьд 1655 оны үед буюу зураачийн уран бүтээлийн нэлээд сүүл үед хамаарах юм.
Аюулгүй байдал талдаа хамгийн сайнд тооцогддог "Ritz-Carlton"-оос уг бүтээлийг хулгайлж чадсан нь урьдчилан сайтар төлөвлөсөн, мэргэжлийнхний хийсэн ажил хэмээн цагдаагийнхан үзэж буй гэнэ.