Эмч, сувилагчид суулт зарлаж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

Эмч, сувилагчид суулт зарлаж байна

Эмч, сувилагчид суулт зарлаж байна

Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд өнгөрсөн баасан /2018.05.11/ гаригаас эхлэн ажил хаялтын өмнөх суултыг эхлүүлээд буй. Тэд цалингаа шат дараалалтайгаар нэмэгдүүлэхийн тулд Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлж, ажил хаялтын өмнөх суулт зарлана гэдгээ мэдэгдэж байсан юм. Тэгвэл энэхүү суулт өнөөдөр /2018.05.14/ Сүхбаатарын талбайд 09-12 цагийн хооронд үргэлжиллээ. Энэ үеэр Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар ийн хэлэв.

Б.Мягмар: 2014 оноос хойш цалин нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй

Тэрбээр “Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2018 оны тавдугаар сарын 8-нд 8300 гаруй ажилчид жагсаал цуглаан хийж Эрүүл мэндийн яам, Засгийн газарт цалинг нэмэгдүүлэх шаардлага хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл хэлэлцээрийн ширээний ард бид суугаагүй байна. Эрүүл мэндийн салбарын ажилчид биедээ ахадсан их ачаа үүрдэг. Энэ тэмцэл бол шударга тэмцэл, тийм ч учраас тодорхой үр дүнд хүрэх ёстой.

Монгол Улсад өнөөдөр хөдөлмөрийн мөлжлөг явагдаж байна. Энэ мөлжлөгийг халж шударга үнэлэмжийг тогтоох ёстой. Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн баасан гарагт /2018.05.11/ бидэнд шаардлагын хариуг хүргүүлсэн. Уг шаардлагын хариутай танилцахад бүрэн үр дүн гарахуйц хариу биш учир суултаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Бид суултаа ажил хаялт хийх хүртэл үргэлжлүүлнэ. Харин энэ тэмцлээс бодит үр дүн гарах хэрэгтэй. 2014 оноос хойш цалин нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй. 2018 оны хоёрдугаар улиралд багтааж 50-иас доошгүй хувиар цалинг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. Ажилтай ядуусын эгнээнд эрүүл мэндийн салбарынхан шилжчихээд байна” гэв.  

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж