Азийн наадмыг олон нийтэд таниулах арга хэмжээ болов

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

Азийн наадам 2018: Индонез

Азийн наадмыг олон нийтэд таниулах арга хэмжээ болов

Азийн наадмыг олон нийтэд таниулах арга хэмжээ болов

Индонезийн нийслэл Жакарта хотод 18 дахь удаагийн Азийн спортын наадам ирэх наймдугаар сард болох билээ. 45 орны 10 мянга гаруй тамирчин спортын 40 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөнө. Азийн наадмын түүхэн дэх хамгийн хамгийн гэсэн тодотголтой болох тус наадмыг сурталчлах зорилгоор Азийн олимпийн зөвлөлийн ивээл дор “Asian games-fun run” нэртэй бүх нийтийн гүйлтийн арга хэмжээ өчигдөр Улаанбаатар хотод боллоо.

Монголын үндэсний олимпийн хороо, Спорт ба идэвхтэй нийгэм комиссоос тус гүйлтийн арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Энэхүү спортын арга хэмжээнд Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгчийн албаны төлөөлөгч Т.Виссам, Олон улсын харилцааны албаны төлөөлөгч Э.Чакарова болон Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нарын албаны хүмүүс, спортын зүтгэлтнүүд, спортын холбоодын төлөөлөл оролцжээ.

“Asian games-fun run”  гүйлтэнд мянга гаруй иргэн, ерөнхий боловсролын сургуулийн 300-аад сурагч оролцсон байна.

18 дахь удаагийн Азийн наадмыг сурталчилж, олимпизмийн үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, баг тамирчдаа дэмжих, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор Азийн Олимпийн зөвлөлийн ивээл дор “Asian games-fun run” олон нийтийн гүйлтийн арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд АНЭУ, Катар, Мальдив, БНЛив улс зэрэг орнуудад буухиалан өрнөж байна.

Азийн наадмын нээлт Индонезийн нийслэл Жакарта хотод наймдугаар сарын 18-ны өдөр болох бол хаалтын арга хэмжээ есдүгээр сарын 2-ны өдөр болно. Үүний дараа болох Азийн пара наадам аравдугаар сарын 6-13-ны өдрүүдэд болох юм.

Индонез улс хамгийн сүүлд 1962 онд Азийн наадмыг зохион байгуулжээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж