МАН: Элчин сайдуудын томилгоог хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

МАН: Элчин сайдуудын томилгоог хэлэлцэж байна

МАН: Элчин сайдуудын томилгоог хэлэлцэж байна

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. АН-ын бүлэг 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон бусад асуудлаар хуралдаад, яг одоо хэвлэлийн хурал хийж байна.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хурал үргэлжилж байна. Тус бүлэг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Иргэний улсын бүртгэлийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл тэдгээр төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх, Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, зарим оронд Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хурлаар хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл өгөх эсэх нь тодорхойгүй байна.

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж