“Hyundai Motors Mongolia”-гийн “Саятан жолооч” тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

“Hyundai Motors Mongolia”-гийн “Саятан жолооч” тодорлоо

“Hyundai Motors Mongolia”-гийн “Саятан жолооч” тодорлоо

Солонгосын алдарт Hyundai motors компанийн уул уурхай, газар тариалан, түгээлтийн гээд төрөл бүрийн том оврын автомашин болон автобусыг Монголдоо оруулж ирдэг болоод өнөө жил найм дахь жилтэйгээ золгож байгаа “Hyundai Motors Mongolia” компанийнхан “Хэрэглэгчийн өдөр”-өө хийлээ. Хэрэглэгчээ сонсох, хэрэгтэй мэдээллээр нь хангах, тэдэнд шинэ техник хэрэгслээ танилцуулдаг уламжлалтай энэ өдрийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд найм дахь удаагаа ийн зохион байгуулсан нь энэ.

Энэ арга хэмжээнд тус компанитай хамтран ажилладаг 80 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр “Hyundai Motors Mongolia” компанийн зүгээс компанийнхаа болон дистрибьютерийн эрхтэйгээр оруулж ирдэг техник хэрэгслүүдээ танилцуулахын сацуу “Саятан жолооч”-оо урамшуулж, хамтран ажилладаг байгууллагуудынхаа операторуудын дунд ур чадварын тэмцээн зохион байгууллаа. Энэ тэмцээнд нийт 10 компанийн сэрээт ачигчийн операторууд ур чадвараараа өрсөлдсөнөөс ИНЕГ-ын оператор Мөнхбаяр тэргүүн байр эзэлж, “Hyundai Motors Mongolia” компанийн нэрэмжит шагналыг хүртсэн юм.

“Hyundai Motors Mongolia”-гийнхан хамтран ажилладаг байгууллагуудынх нь төлөөлөл болон “Хэрэглэгчийн өдөр”-т зочилсон хүмүүсийнхээ дунд сугалааны азтан тодруулахаа ч мартаагүй юм. Азтануудаа өөрийн болон хамтран ажилладаг байгууллагуудынхаа бэлгийг гардууллаа.

М.Баттулга: Манайх автомашиндаа хямд үнэ, чанарын баталгааг амлаж чаддаг

Энэ үеэр “Hyundai Motors Mongolia” компанийн Засвар, техник үйлчилгээ эрхэлсэн захирал М.Баттулга компанийнхаа талаар болон “Хэрэглэгчийн өдөр”-ийн талаар ийн ярьсан юм.

Бид жил бүр хэрэглэгчийн өдөрлөгийг хийдэг. Энэ удаагийн арга хэмжээ нь манай найм дахь удаагийн “Хэрэглэгчийн өдөр” болж байна. Hyundai motor компани нь төрөл бүрийн автобус, ачааны машиныг тусгай тоноглолтойгоор үйлдвэрлэдэг түүнийг нь бид Монголд борлуулж, борлуулалтын дараах засвар үйлчилгээ сэлбэг, материал нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, “3S”-ын үйлчилгээ буюу худалдаа, засвар үйлчилгээ, сэлбэгийн борлуулалт хангамж хийдэг.

Манайх Hyundai-гийн сайн чанарын сэлбэгийг нийлүүлдэг. Hyundai-гийн машин Монголын зах зээлд дийлэнх хувийг эзэлдэг. Суудлын автомашинаас гадна манай нийтийн тээврийн автобуснуудын дийлэнх нь манай компанийнх.

Тиймээс олон олон хэрэглэгчдэдээ зориулан хэрэглэгчийн өдрийг зохион байгуулдаг юм. Энэ өдрөөр компанийнхаа үйл ажиллагааг танилцуулна, мөн шинэ загварын машинуудынхаа танилцуулгыг хийнэ. Мөн тусгай тоноглолуудыг танилцуулдаг уламжлалтай.

Өмнөх жилүүдэд “Хэрэглэгчийн өдөр”-ийг голцуу ачааны машин, автобус хэрэглэгчдэд чиглүүлэн зохион байгуулдаг байсан. Тухайлбал, 2014 онд нийтийн тээвэр нийтийн тээврийн автобусны хэрэглэгчиддээ зориулан хэрэглэгчийн өдрөө зохион байгуулж байсан бол энэ удаа Сэрээт ачигч машины хэрэглэгчдэдээ танилцуулга хийхээс гадна манайхаас сэрээт ачигч машин худалдан авсан хэрэглэгч, тэдний операторуудын дунд ур чадварын тэмцээн зохион байгуулна.

“Hyundai Motors Mongolia” компани нь 2010 оноос хойш 1800 гаруй тээврийн хэрэгсэл Монголын зах зээлд нийлүүлээд байна. Тэдгээрийн гол хэрэглэгч, худалдан авагчид нь түгээлтийн компаниуд байна. Өөрөөр хэлбэл, та бидний сайн мэдэх MCS Coca Cola, АПУ зэрэг шингэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний томоохон компаниуд түгээлтийн машинуудаа манайхаас худалдан авдаг. Мөн Улаанбаатар хотын дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд, Уул уурхай болон газар тариалангийн компаниуд, тэдний нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч компаниуд ажлын гол хэрэгсэл болох машинуудаа манайхаас авдаг. Мөн Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд тендерт манай компани шалгарч, 30 ширхэг каунти автобусыг Улаанбаатар хотын нийтийн тээвэрт нийлүүлсэн. Энэ автобуснууд маань хэдийгээр хоёрхон жил ашиглагдаж байгаа ч гэсэн өнөөдөр 200 гаруй мянган км-ын замыг туулж хэрэглэгч, зорчигчдоо тээвэрлээд хотын төвийн болон захын дүүргүүдэд нийтийн тээвэрт явж байна. Hyundai-гийн автобус сайн гэдгээ олон нийтэд нотлоод явж байна.

Hyundai –гийн машинуудын гол онцлог нь юу байдаг юм бэ?

Худалдан авагч мэдээж үнэ, чанарыг эрхэмлэдэг байх. Манай оруулж ирдэг тээврийн хэрэгслүүд үнийн хувьд боломжийн, тэгсэн атлаа эвдрэл багатай. Өөрөөр хэлбэл, эдэлгээ сайн даах чанартай гэсэн үг л дээ. Том оврын ачааны машин, автобус, сэрээт ачигч гээд эдгээр тээврийн хэрэгслийг зүгээр нэг хэрэгцээнд гэхээсээ илүү бизнес, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад ажиглаж “мөнгө хийж” байгаа. Гэтэл эвдрэл их гараад сул зогсолт хийгээд байвал хэцүү шүү дээ. Тэр хэрээрээ хэрэглэгчид алдагдал хүлээнэ. Hyundai-гийн машины нэг давуу тал тэр. Товчхондоо эвдрэл багатай гэсэн үг.

Мөн Монголын нөхцөлд маш тохиромжтой, жолоодлого нь зөв талдаа, сэлбэг хэрэгсэл нь элбэг, хамгийн гол нь ашиглалтын зардал бага. Ашиглалтын зардал гэдэгт шатахуун зарцуулалт, техникийн үйлчилгээ, түүнд зарцуулах сэлбэг хэрэгсэл нь хямд, эвдрэл багатай, олдоц сайтай байдаг нь жолооч нарын туршлагаар нотлогдсон зүйл. Hyundai-гийн машины чанарын тухайд энгийн жишээ хэлэхэд, монголчууд Солонгостоо удаан явчихсан машиныг Монголдоо авчраад л дахиад 10 гаруй жил ашиглах нь ч байна. Энэ мэтээр Hyundai-гийн машины чанарыг нотлох олон үзүүлэлт, баримт бий л дээ.

Манайхаас 2010 онд анх машин худалдан авч байсан холын тээвэрт явдаг манай анхны хэрэглэгч одоо сая гаруй км замыг туулсан байх жишээний. Энэ хооронд ямар нэгэн том эвдрэл гэмтэл гараагүй, засвар үйлчилгээгээ цаг тухай бүрт нь хийгээд, чанартай сэлбэг, тос тослох материал хэрэглээд явсны үр дүнд сая гаруй км зам туулсан байна. Тиймээс ч бид хэрэглэгчдэдээ чанарын баталгаа өгөхдөө нүүр бардам байдаг.

Л.Энхбат: Холын жолооч бид чинь машин нь бүрэн бүтэн, өөрсдөө тухтай явна гэдэг жаргал

“Хэрэглэгчийн өдөр”-өөр “Саятан жолооч” шагнал хүртсэн “АПУ трейд” компанийн хөдөө орон нутгийн түгээлтийн жолооч Л.Энхбаттай ярилцсанаа хүргэе.

-“Саятан жолооч” хэмээх шагнал хүртлээ танд баяр хүргэе.

-Баярлалаа. 2010 онд Hyundai-гийн HD 160 гэдэг машин анх шинээр аваад түүнээс хойш 2017 он хоёрдугаар сарын 26 хүртэл унахад би 800 мянган км зам туулсан. Түүний дараа Hyundai-гаас дахин HD 170 гэдэг машин худалдан авсан түүгээрээ одоо 130 гаруй мянган км замыг туулчихаад байна.

Миний хуучин машиныг авсан жолооч миний явсан 800 км-ыг сая гаруй км болгосон. Одоо ч HD 160 машин маань түгээлтээ хийсээр л яваа.

-Та яагаад Hyundai-гаас машинаа сонгодог юм бэ. Энэ үйлдвэрийн машины онцлог болон давуу тал нь юунд байна вэ?

-Миний унаж байгаа болон унаж байсан машиныг манай байгууллага л сонгож авч өгдөг. Гэхдээ байгууллагаас авч өгсөн эдгээр машиныхаа сонголтонд би 100 хувь сэтгэл хангалуун байдаг. Учир нь Монголын цаг агаарын болон замын онцлогт маш сайн тохирдог. Сэлбэгийг нь Hyundai Motors Mongolia компани өөрсдөө оруулаад ирчихдэг болохоор жолооч бидэнд ямар ч хүндрэл чирэгдэл гэх зүйл гардаггүй. Мөн холын замд явдаг жолооч бидний тохь тухыг бүрэн хангаж чаддаг. Холын жолооч бид чинь машин нь бүрэн бүтэн, машиндаа тухтай явна гэдэг жаргал шүү дээ.

Эх сурвалж: mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж