Дэлхийн №1 хүүхдийн өрөөний тавилгын брэнд

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн №1 хүүхдийн өрөөний тавилгын брэнд

Дэлхийн №1 хүүхдийн өрөөний тавилгын брэнд

Таван тивийн 75 улсад 445 салбараа түгээсэн Дэлхийн №1 хүүхдийн өрөөний тавилгын брэнд Cilek нь Монголд албан ёсоор 2015 онд нээгдсэн.

Cilek брэнд нь дэлхийн бүх хүүхдүүдэд өвөрмөц загвар, өрөөний гайхамшигт орчныг танилцуулах эрхэм зорилготой байгуулагдсанаар өнөөдөр дэлхийн тавилгын салбарт гол брэнд болж чаджээ.

Салбартаа тэргүүлэгч Cilek нь өөрийн дэлгүүрээр дамжуулан 0-24 насны хүүхдүүдийн хүсэл сонирхолд нийцсэн олон төрлийн сэдэвт иж бүрдэлтэй тавилга үйлдвэрлэдгээрээ онцлог юм. Олон улсын чанарын стандартыг бүрэн хангасан таны хүүхдийн биед ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй цэвэр эко материал эко будгаар ор, шкаф, ширээг цогцоор нь шийддэгээрээ онцлог давуу талтай.

Cilek  брэндийн тавилга нь Турк Улсад үйлдвэрлэгддэг бөгөөд Герман Улсын LGA-гаас олгосон GS чанарын гэрчилгээтэй.  Энэхүү чанарын гэрчилгээ нь бүтээгдэхүүнийг өндөр чанартай хийгддэг мөн аюулгүй байдлыг бүрэн хангасны баталгаа юм. Cilek брэнд нь хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгийн түрүүнд тавьдаг тул өндөр технологийн эко стандартаар хийгдсэн, европын холбооны стандартын дагуу хорт хавдар үүсгэдэггүй anti-carcinogenic материалаар хийгддэг. Мөн бүх  тавилгууд E0 стандартыг баримталдаг бөгөөд TSE EO хэмээх гэрчилгээ нь хорт хавдар үүсгэгчгүй материалтай гэдгийг дахин баталж байгаа юм.

CILEK брэндийн давуу тал:

Бүх насны хүүхдүүдэд зориулагдсан – Дөнгөж төрсөн нярай хүүхдээс эхлүүлэн өсвөр насны охид, хөвгүүдэд зориулагдсан.

Загвар хийц сайтай – Хүүхдийн нас, хүйс ба сонирхолд нийцэх олон төрлийн сэдэвт иж бүрдэлтэй. Цогц шийдэлтэй – Үндсэн тавилга болох ор, шкаф, ширээнээс гадна хүүхдийн өрөөнд зайлшгүй байх ёстой зүйлүүдийг үйлдвэрлэдэг. Тухайлбал, хөшиг, гэрэлтүүлэг, хивсэнцэр, орны цагаан хэрэгсэл гэх мэтчилэн.

Ач холбогдол – хүүхдийн өрөөг хүүхдийн хүсэл мөрөөдөл, сонирхолд нийцүүлэн тохижуулснаар түүнд биеэ даах чадвар хөгжих, ганцаараа унтах, хичээлээ хийх эрмэлзлийг нэмэгдүүлэх г.мэт.

 Ая тух – хүүхдийн өрөөг хүүхдийн хүсэл мөрөөдөл, сонирхолд нийцүүлэн тохижуулснаар өөрийн гэсэн ертөнц, орон зай бий болох, сэтгэл хангалуун байх, амар тайван амрах.

Cilek брэнд таны хүүхдийн хүсэл мөрөөдлийг хөтлөх шилдэг сонголт байх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж