Хотын дарга С.Батболд Э.Бат-Үүлтэй зөвшилцөнө

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

Хотын дарга С.Батболд Э.Бат-Үүлтэй зөвшилцөнө

Хотын дарга С.Батболд Э.Бат-Үүлтэй зөвшилцөнө

“Гэр хороолол хөдөлгөөн” –ийнхөн нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцрохыг шаардан Сүхбаатарын талбайд энэ сарын 10-нд  /2018.5.10/ эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, суулт хийсэн.

Энэ үеэр хотын дарга С.Батболд тус хөдөлгөөнийхөнд хандан, суултаа зогсоон, зөвшилцөхийг хүссэн байна. Уг зөвшилцөх уулзалт өнөөдөр 12.00 цагаас товлогдсон бөгөөд хотын дарга С.Батболд Э.Бат-Үүлтэй гэр хорооллыг барилгажуулах асуудлаар ярилцах юм байна.

“Гэр хороолол хөдөлгөөн”-ийнхөн өмнө нь хотын дарга С.Батболдод гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэх, хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэг рүү нүүлгэх шийдвэрийг хэвээр үлдээх, газрыг нь орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувьд авч байгаагаа зогсоож, байраар солих зэрэг шаардлага хүргүүлж, ард иргэдэд нааштай шийдвэрлэхийг хүссэн ч хариу өгөөгүй юм. Иймээс төв талбайд суулт зарласан. Харин энэ удаад хоёр тал зөвшилцөлд хүрч чадах эсэх өнөөдрийн уулзалтаар тодорхой болох юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж