PC тоглоом нь дэлхийн эдийн засгийн томоохон зах зээлийн нэг болж байна. Үүнээс гадна, ирэх 2020 оны олимпод PC тоглоомыг заалны спортын төрөлд оруулах гэж байгаа ажээ. Дэлхийн улс орнууд энэ тоглоомыг бодлогын түвшинд авч үзэн, хөгжүүлж байна. PC тоглоомын газруудыг зөв хөгжүүлснээр тухай улсын архидалт буурсан үзүүлэлт гарчээ.
Харин Монгол Улсад хүүхэд алга болж, хүүхэд хулгай хийж, сэтгэцийн өвчтэй болоход нь PC тоглоом нөлөөлж байна гэдгийг албаны хүмүүс дурдаж байгаа. Иймээс цахим буюу PC тоглоомын газруудыг хаах шийдвэрийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гаргасан. Хүүхдийн эрхийн дээрх зөрчилд PC тоглоомын газрууд буруутай юу?, PC тоглоомын газруудыг хаах нь хэр оновчтой шийдэл вэ? асуултыг хариултыг СЭДЭВ-360 эрэлхийллээ.
Холбоотой мэдээ