“The Voice” -ын Ц.Энгүүн хийн буугаар буудсандаа уучлал хүслээ

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

“The Voice” -ын Ц.Энгүүн хийн буугаар буудсандаа уучлал хүслээ

“The Voice” -ын Ц.Энгүүн хийн буугаар буудсандаа уучлал хүслээ

 “The Voice” шоуны шилдэг оролцогчдын нэг Ц.Энгүүн аавтайгаа хамт хийн буугаар буудаж буй бичлэг цацагдсан билээ. Ингэхдээ орон сууцны цонхоор буудсан тул цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдэгдсэн. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй юм.

 Энэ асуудлаар цагдаагийн байгууллаас “2018 оны тавдугаар сарын 8-нд “Айлын цонхноос буугаар буудаж байна” гэсэн гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Шалгалт хийхэд Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны цонхоор Ц.Энгүүн аавынхаа хамтаар хийн буугаар буудсан нь урьдчилсан мэдүүлгээр тогтоогдсон. Мөн уг буу нь ямар нэгэн бүртгэл судалгаанд бүртгэгдээгүй, бичиг баримт байхгүй. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэж мэдээллээ. 

Хуульд зааснаар галт зэвсэг болон галт зэвсэгт адилтгах зүйлсийг худалдан авах болон хадгалахдаа заавал цагдаагийн байгууллагад бүртгүүлж, зөвшөөрөл авсан байх шаардлагатай байдаг аж.

Харин Ц.Энгүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулж үзэгчдээс уучлал хүслээ. Тэрбээр “Аавтайгаа хийн буугаар буудаж буй бичлэг хүмүүсийг их уурлуулж, эмзэглүүлсэн байгаа. Би хүн гэмтээе, эсвэл галт зэвсгийг сурталчлах зорилгоор санаатайгаар бичлэг хийгээгүй. Энэ үйлдэлдээ үнэхээр их харамсаж  байна. Та бүхэн намайг уучлаарай, дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэв.

Харин түүний аав Ц нь “Кинонд ашигладаг хүн амьтан гэмтээхгүй хийн буу байсан. Гэхдээ аав хүний хувьд охиноо ийм асуудалд оруулсанд үнэхээр харамсаж байна. Та бүхнээс бид уучлал хүсч байна” гэжээ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж