Жүжигчин О.Тэмүүжинг шүүгч нар дарж байна гэв

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

Жүжигчин О.Тэмүүжинг шүүгч нар дарж байна гэв

Жүжигчин О.Тэмүүжинг шүүгч нар дарж байна гэв

 “Боловсрол суваг’” телевиз “Эндемол Шай”  /Endemol shine/ групп хамтран “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр 2016 оноос эхлэн хүргэж ирсэн билээ. Шоуны найман оролцогчид арван дугаарын турш Монголын болоод дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн, тэдний дүрд хувиран өрсөлддөг нь үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг. Тэгвэл “Яг түүн шиг” шоуны гурав дахь дугаар тавдугаар сарын 6-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болсон.

Тус шоунд хэн нь яг түүн шиг байх бол гэх хүлээлт долоо хоног бүрийн ням гариг бүр үзэгчдийн дунд үүсдэг. Олон нийтийн зүгээс ихээхэн итгэл хүлээлгэж байгаа оролцогчдын нэг бол “Эмоци продакшн”-ийн жүжигчин, дуучин, бүжигчин О.Тэмүүжин буюу Тэмка.  Учир нь тэрбээр эхний дугаарт  “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн залуу насыг санагдуултал чадварлаг дуулсан. Мөн өчигдрийн дугаарт /2018.05.13/ дуучин Ука болон хувирч түүний ‘Шөрмөс татсан ч бүжгийн талбайд…’ хэмээн эгшиглэдэг цоглог ‘Don’t stop’ дууг сонгож тайзыг доргиолоо.

Үзэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан боловч  шүүгчид  “жүжигчин юм чинь гэх үгийг” хэлснээр түүнийг ялагчаар  тодруулаагүй юм. Тэгвэл үүнийг харсан үзэгчид хоёр ч дугаар цацагдахад яг л түүн шиг байсан О.Тэмүүжинг  шүүгчид   дараад байна гэх утгатай  постыг  цахим ертөнцөд хэдийн бичээд амжжээ.  Энэ талаар  жүжигчин Н.Онон өөрийн цахим хуудаснаа “Чи жүжигчин юм чинь гээд дайраад байхыг ер ойлгосонгүй. Анхнаасаа жүжигчдийг яах гэж оруулдаг юм  бэ”хэмээсэн байна.

 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж