Энэ 2018 онд ОХУ-ын Сангийн яам гадаад валютын худалдан авалтаа тав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Валютыг газрын тос, байгалийн хийн орлогоор худалдан авах бөгөөд үүнд 2,74 их наяд рубль зарцуулах ажээ. Уг нь төсвийн анхны тооцооллоор 527,6 тэрбум рублиэр гадаад валют худалдан авах байсан ч төсөвт өөрчлөлт оруулан ийнхүү нэмэгдүүлжээ.
Төсвийн өөрчлөлтийн мэдээлэл Оросын Засгийн газрын албан ёсны сайтад нийтлэгдсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ