RT #1917LIVE төсөл Digiday Content Marketing Awards хүртжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

RT #1917LIVE төсөл Digiday Content Marketing Awards хүртжээ

RT #1917LIVE төсөл Digiday Content Marketing Awards хүртжээ

Оросын RT телевизийн RT #1917LIVE төсөл маркетингийншилдэг санааг шалгаруулдаг Digiday Content Marketing Awards-ийн “Twitter-ийн хамгийн өвөрмөцөөр ашигласан” гэсэн номинацид тэргүүлсэн байна.

Оросын 1917 оны хувьсгалын 100 жилд зориулсан энэ төсөл нь маркетингийн акулууд болох АНУ-ын Viacom, NASCAR-ыг ардаа орхиж чаджээ.

#1917LIVE төслийн хүрээнд хэдэн арван хүн тухайн үеийн түүхэн хүмүүс болох Николая II хаан, Ленин, жирийн цэрэг, ажилчдын өмнөөс хувьсгалын талаарх мэдээллүүдийг жиргэсэн юм.

Энэ төсөл аль хэдийнэ 20 гаруй олон улсын өргөмжлөл, шагналыг хүртээд байгаа ажээ. Тухайлбал, нэр хүнтэй Adweek ARC Awards, Red Apple-ийн хоёрдугаар байр, New York Festivals-ийн “Цифровой спецпроект” номинацид тэргүүлсэн байна.

#1917LIVE төслийн баг одоо ОХУ-ын Төв архивтай хамтран #Romanovs100 төсөл дээр ажиллаж байна. Энэ төсөл нь Оросын сүүлчийн хааны Николайн гэр бүлийг буудан хороосны 100 жилд зориулан хийгдэж байгаа юм. 2018 оны дөрөвдүгээр сарын 8-наас долдугаар сарын 17 хүртэл 100 хоногийн турш YouTube, Facebook, Twitter, Instagram дахь хаягуудаас Оросын хааны удам болох Романовынхны түүхэн ховор гэрэл зургуудыг түгээх юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж