Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпей БНАСАУ-д амжилттай айлчлал хийсэн. Тэрбээр ням гаригт Fox News телевизэд ярилцлага өгөхдөө Хойд Солонгос улсыг цөмийн зэвсгээс бүр мөсөн ангижирсны хариуд АНУ Хойд Солонгос улсын эрчим хүчний сүлжээг бүтээн байгуулахад нь дэмжлэг үзүүлээд зогсохгүй хөдөө аж ахуйн салбарт нь хөрөнгө оруулж болох юм” хэмээн дурдсан байна.
Өмнө нь Тагнуулын ерөнхий газарт удирдах албан тушаал эрхэлж байсан М.Помпейн хэлснээр “Хойд Солонгос улсын цаашдын хөгжилд цахилгаан эрчим хүч асар их хэмжээгээр шаардлагатай болно. Түүнээс гадна Хойд Солонгосын ард иргэд мах идэж, эрүүлээр амьдарч болно шүү дээ” хэмээн ярьжээ.
Үүнээс хоёр хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа тэрбээр АНУ-ын зүгээс эдийн засгийн чиглэлд хөрөнгө оруулах бололцоо АНУ-д байгаа талаар ярьсан төлөвлөгөө нь ийнхүү өчигдрийн мэдээллээр үргэлжлэн дэлхий нийтэд тодорхой болж буй нь энэ юм.
Г.СҮМБЭЭ
Эх сурвалж: CNN