Монголын анхны Boing 767 300ER онгоц АНУ-аас шууд нислэг үйлдэв /2013.05.15/

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Монголын анхны Boing 767 300ER онгоц АНУ-аас шууд нислэг үйлдэв /2013.05.15/

1924.05.20 VIII богд Жавзундамба нас барав (1870). Түүнийг нас барсны дараахан Шавийн яамны дэргэдэх Засгийн газрын төлөөний түшмэл Чин ван лам Дашдэндэвээр Богдын хөрөнгийг битүүмжлүүлжээ. Хожим тусгай шийдвэрээр эдгээр хөрөнгийг нь улсын мэдэлд хураан авчээ.

1956.05.14 БНМАУ, БНАСАУ-ын хооронд соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулагдав.

1963.05.18 Улсын дуурь, бүжгийн театр П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийснээр Монголд хөгжмийн мэргэжлийн театр байгуулагдав. МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1963 оны тавдугаар сарын 10-нд Улсын Хөгжимт драмын театрыг Улсын драмын театр, Улсын дуурь, бүжгийн театр болгон өөрчилж, бие даасан хоёр театр байгуулах болсон юм.

1979.05.17 “Хилийн ба дотоодын цэргийн Дуу, бүжгийн чуулга” байгуулагдав.

1987.05.18 БНМАУ, Бразил улстай дипломат харилцаа тогтоов.

1990.05.15 Нэр бүхий хүмүүс Монголын Улаан загалмайн банк байгуулах шийдвэр, дүрмийн төслийг Улсын банкны ерөнхий хорооны гишүүдийн хурлаар хэлэлцүүлжээ. Улсын банкны ерөнхий хорооны тэр хурлаас олон нийтийн нэг байгууллагын хөрөнгөөр банк байгуулахыг түдгэлзэж, хувь нийлүүлэгчдээ өргөтгөх чиглэл өгсөний дагуу Монголын үйлдвэр, үйлчилгээний хоршоодын холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл зэрэг байгууллагууд хувь нийлүүлэгчдээр оролцож, ‘Монгол хоршоо’ банк байгуулахаар шийдэж, дүрэм, журмаа боловсруулан Улсын банкны ерөнхий хорооны гишүүдийн хурлаар дахин хэлэлцүүлж, банк байгуулах зөвшөөрөл авсан байна. Энэ нь Монголд арилжааны банк байгуулах анхны гараа, шинэ банк байгуулах асуудлыг Төв банкнаас шийдвэрлэх анхны сургууль болж, шинэ зам гаргасан гэж үздэг.

1990.05.16 БНМАУ-ын Дээд шүүх МАХН, МүДН, ЧХН, МоАН, МСДН, МНН-ыг албан ёсоор бүртгэснээр Монголд олон намын систем хууль зүйн хувьд тогтон батжив.

1992.05.17 Чингис хааны мэндэлсний 830 жилийн ойн баяр болов.

2000.05.15 Батлан хамгаалахын сайдын 149 тоот тушаалаар “Батлан хамгаалах салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлого, үндсэн чиглэл”-ийг батлав.

2013.05.15 “Чингис хаан” гэж нэрлэсэн Монгол Улсын анхны Boing 767 300ER онгоц АНУ-аас шууд нислэг үйлдэж, Улаанбаатарт газардав.

2013.05.16 Монголын газрын тосыг Өвөрмонголын нефтийн үйлдвэрт боловсруулж, MGL-93 автобензин гаргасныг Монголын зах зээлд нийлүүлж эхэллээ.

2013.05.18 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг ИЗНН, МҮАН дэмжиж оролцох Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол Төрийн ордонд боллоо.

2014.05.15 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үйлдвэр, хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулгын Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, гишүүдийн 78.3 хувийн саналаар зөвшөөрч, түүнийг сайдын албан тушаалаас чөлөөллөө.

2014.05.19 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Шанхай хотноо уулзлаа.

2014.05.19 Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Эрдэнэ зуу хийдэд хулгай орж, долоон ширхэг бурхан алдагдав.

2014.05.20 Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх IV уулзалтад оролцсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзав.

2015.05.19 “Саусгоби сэндс” ХХК-иас улсад учруулсан 35.2 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлэх шийдвэрийг эцсийн шатны шүүх хэвээр үлдээв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж