Нацү башё Токио хотод эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

Нацү башё Токио хотод эхэллээ

Нацү башё Токио хотод эхэллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн буюу Нацү башё өчигдөр Токио хотод эхэллээ. Башёгийн эхний өдөр дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүд учраа бөхчүүдээ давсан байна.

Их аварга Хакүхо М.Даваажаргал Тамаваши Б.Мөнх-Оргилтой таарч давсан бол ёкозүна Какүрюү М.Ананд Эндогоор эхний даваагаа авчээ. Сэкивакэ цолтой Ичиножёо А.Ичинноров Абиг давсан бол Араваши Э.Дөлгөөн Чиёонокүнид дийлдсэн байна. 

Япон бөх озэки Гоэйдо эхний даваагаа авсан бол ёкозүна /аварга/ Кисэносато энэ башёг өнжихөөр болжээ. Кисэносато 2017 оны хаврын барилдаанд түрүүлэхдээ мөрөндөө гэмтэл авснаас хойш ийнхүү нэг ч башёд барилдаж чадсангүй. Ёкозүна цолтой бөх долоон башё өнжиж байгаа хоёр дахь тохиолдол болжээ. Өмнө нь ёкозүна Таканохана 2002-2003 оны хооронд мөн долоон башё өнжиж байсан аж.

Токио хотноо болж буй Нацү башё тавдугаар сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж