Ньюс хөтөч: Богд Хааны Ордон Музейг хамгаалах хэвлэлийн бага хурал болно

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Богд Хааны Ордон Музейг хамгаалах хэвлэлийн бага хурал болно

Ньюс хөтөч: Богд Хааны Ордон Музейг хамгаалах хэвлэлийн бага хурал болно

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 22-24 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • ‘Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан ‘АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТ’ Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, холбоо барих утас 99733431
  • Төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг мэдээлэл холбооны оператор компаниудад нэвтрүүлэх нээлтийн ёслол Blue Sky зочид буудлын Топаз танхимд болно. Холбоо барих утас: 99098815

10.00

  • ‘Усны нөөцөд тулгуурласан хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого’ эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурал ХХААХҮЯ-ны хурлын танхимд болно. Холбоо барих утас: 8001-9000
  • Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд ‘Өмгөөллийн тухай хуулийн төсөл’-ийн хэлэлцүүлэг болно

10.30

  • Үндэсний түүхийн музей дээр Монголчуудын төлбөрийн хэрэгсэл эдүгээгээс өнөөг хүртэл үзэсгэлэн нээнэ.

11.00

  • MN-Мэдээллийн төвд “Хөх Монгол” бүлгэмээс Хятад иргэдийн гар хөл болсон томоохон улстөрчдийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30

  • Ардчилсан залуучуудын холбооны хурлын танхимд Ардчилсан намаас зохион байгуулж буй ‘Монголоо сонсъё’ үндэсний аяны нээлт болно. Утас:91020880

11.40

  • Монголын сүүлчийн эзэн хаан, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, VIII Богд Жавзандамбын ордон өргөөг сүйдэлж буй бусармаг үйлдлийг таслан зогсоож, хамгаалах зорилгоор хэвлэлийн бага хурал Богд Хааны Ордон Музей-н талбай, Амгалан энхийн хаалганы өмнө  зохион байгуулна.

12.00

  • Алдар спорт хороонд Улаанбаатар хотын аварга шалгаруулах Спорт бүжгийн тэмцээний нээлт болно. Утас:99032902

14.00

  • Үндэсний Хөгжлийн Газрын 3 давхрын хурлын танхимд “МОНГОЛ уЛСЫН ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХҮРТЭЭМЖТЭЙ ЭДИЙН ЗАСАГ” ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛНо. хОЛБОО БАРИХ УТАС: 95883542

15.00

  • Геодези, усны барилга байгууламжийн газраас Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст контейнер буулгаж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, төрийн байгууллагын зүгээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй хуулийн этгээдүүдэд хариуцлага тооцож, албадан нүүлгэж, хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлэх гэж байна. Үйл явдал СБД 9-р хороо, Баянбүрдийн тойрогт болно. Холбоо барих утас: 88998134, 88030377

ТӨРИЙН ОРДОН

10.00

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлнэ
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлнэ

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1956.05.14 БНМАУ, БНАСАУ-ын хооронд соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулагдав

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж