"Их Эе"-ийг хуралдуулах ажлын комиссын хуралтай

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

"Их Эе"-ийг хуралдуулах ажлын комиссын хуралтай

"Их Эе"-ийг хуралдуулах ажлын комиссын хуралтай

Монголын Үндэсний бөхийн холбооны асуудал маргаантай хэвээр байна. Мөн холбоонд гарсан үймээний улмаас Бөхийн өргөөний үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн прокурорын газраас тодорхойгүй хугацаагаар хаасан. 

Одоогоор холбооны “Их Эе” хурлыг тавдугаар сарын 18-ны өдөр хуралдуулахаар болсон. Тэгвэл өнөөдөр “Их Эе”-ийг хуралдуулах ажлын комисс хуралдаж, төлөөлөгч сонгох журмаа хэлэлцэх юм байна. Ингэхдээ хуралд заавал оролцох ёстой зарим бөхчүүдийг хуралдаа ирэхийг ажлын комиссоос хүсчээ. Тодруулбал, улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Н.Ганбаатар, Д.Рагчаа, И.Доржсамбуу, улсын заан Д.Баасандорж, улсын харцага Г.Элбэг, Н.Батзаяа, улсын начин С.Багахүү нарын бөхчүүд өнөөдрийн хуралд оролцох ёстой ажээ. Хурал өнөөдөр 13:00 цагаас “Нэгдэлчин” зочид буудлын “Өгөдэй” ресторанд болох юм байна.

Эдгээр бөхчүүд тавдугаар сарын 4-ний өдөр болсон 2002 оны Цэцдийн зөвлөлийн хурлаас “Их Эе”-ийг зохион байгуулах ажлын хэсэгт багтжээ.

Үндэсний бөхийн холбооны ‘Их Эе’ хуралд нийт 200 төлөөлөгч оролцоно гэж заасан байна. Мөн ‘Их Эе’ хурлыг хийхийн тулд Цэцдийн зөвлөлөөр товыг баталж, ажлын комисс гарган ажиллах дүрэмтэй аж. 

Сануулахад, 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр бөхийн холбооны наймдугаар “Их Эе” хуралдаж, тэргүүнээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг сонгосон. Мөн энэхүү хурлаар Цэцдийн зөвлөлийн 67 гишүүн шинээр сонгогдсон ч дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн А.Сүхбат нарын хэсэг бөхчүүд эсэргүүцэл үзүүлж маргаантай байгаа юм.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж