ХОНЬ
Алдар нэр, амжилтын долоо хоног айсуй. Алдаагаа залруулж, удирдлагууддаа үнэлүүлэх бололтой. Магадгүй тушаал дэвших, цалингаа нэмүүлж ч болох юм. Таны сэтгэн бодох чадвар, бүтээлч чадвар маш өндөр байх болно. Шинэ содон хүмүүстэй уулзаж, өөрийгөө шинэ соргог энергиэр цэнэглээрэй. Аялж зугаалахад тохиромжтой. Удаан уулзаагүй, холбоо тасарсан найзтайгаа уулзах бололтой.
ҮХЭР
Сонирхолтой долоо хоног таныг хүлээж байна. Долоо хоногийн турш ажлын эрч хүч буурснаас бүтээмж багатай байх бололтой. Хэрэгцээгүй бодолд дарагдан ажлын цагийг үр дүнгүй өнгөрөөхөөс зайлсхийгээрэй. Бусдын асуудалд анхаарал хандуулах хэрэггүй. Санхүүгийн нөхцөл боломжоо зөв үнэлж, зардлаа хянаарай. Долоо хоногийн сүүлээр өрхийн санхүүг дэмжих том боломж гарч ирнэ. Гэсэн ч нөхцөл боломжоо зөв үнэлж, зардлаа хянаарай.
ХАМТАТГАХ
Бизнесийн ашигтай төсөл хэрэгжүүлэхэд тохиромжтой цаг. Гэвч төсөлд найз нөхдөө хамруулах хэрэггүй бас санхүүгийн байдлаа сайн тооцоолоорой. Мөнгө санхүү, хайр дурлалын харилцаанд өөрчлөлт гарч, шинэ үе эхэлнэ. Романтик сэтгэл хөөрөл, дэврүүн санаанд хөтлөгдөх хэрэггүй. Ганц бие хүмүүст олон хүн гарч ирэх боловч тохиромжтой нэгэн байхгүй. Хөрөнгө оруулахад тохиромжгүй байна.
МЭЛХИЙ
Таны бусадтай харилцах чадвар маш сайн байна. Нийтийг хамарсан үйл ажиллагаа, тэмдэглэлт баярт идэвхитэй оролцсоноор олон шинэ танилтай болно. Хамт олны дунд нэр хүнд өсч, ажлын бүтээмж сайн байна. Ажилдаа шинэ санаа гаргаж,бүтээлч сэтгэлгээгээр хандах нь бүтээмжийг нэмэгдүүлнэ. Шаардлагагүй зардлаа танаж чадвал санхүүгийн хүндрэл үүсэхгүй. Хайр дурлалын харилцаанд шийдвэртэй алхам хийх хэрэгтэй.
АРСЛАН
Тогтвортой, тайван долоо хоног. Ажлын ачааллаа аль болгох багасгахыг хичээгээрэй. Ажил, бизнесийн шинэчилсэн төлөвлөгөө таныг завгүй байлгана. Бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд өөртөө бага зэрэг завсарлага өгч, толгойгоо сэргээх хэрэгтэй. Агаар салхинд гарч, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөгөөрэй. Гэр бүлийн харилцаанд зөрчил үүсч магадгүй. Эрүүл мэнддээ анхаарч, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй.
ОХИН
Сонирхолтой хүмүүстэй танилцаж, шинэ найзтай болно. Таны амьдралд баяр хөөр, зугаа цэнгэлтэй өдрүүд үргэлжилнэ. Гэвч хайр дурлалын харилцаанд үл ойлголцол үүсч, таныг эргэлзүүлнэ. Хайртын тань тааварлашгүй ааш аяг таныг залхааж, бухимдуулах бололтой. Орлого тогтворгүй байх бөгөөд хэтэрсэн зардал гаргах хэрэггүй.
ЖИНЛҮҮР
Таны сэтгэлд өөр нэгэн гарч ирснээр хосын харилцаа, гэр бүлд зөрчил үүсч эхэлнэ. Дүрэм журамд баригдаж, энгийн амьдралын хэв маягаас залхаж түвэгшээх бололтой. Ажил хэргийн салбарт өөрийгөө шинээр харуулах бололцоог эрэлхийлж, ажилдаа идэвхтэй байгаарай. Долоо хоногийн сүүлээр найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж, хөгжилдөж зугаацах бололтой. Санхүүгийн байдал сайнгүй байна.
ХИЛЭНЦЭТ
Ажил ихтэй долоо хоног. Амьдралдаа сэтгэл хангалуун байдлыг мэдэрч, ажиллах эрч хүчээр дүүрэн байна. Эдгээр өдрүүдэд аз таныг ивээнэ. Бизнес эрхлэгчдэд ашигтай санал орж ирэх боловч санхүүгийн асуудал тулгарах бололтой. Холбоо тасраад удсан найз нөхөдтэйгөө уулзаж, эртний дурсамж сэдэрнэ. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирна. Эрүүл хоололтын дэглэм баримталж, дасгал хөдөлгөөн хийгээрэй.
НУМ
Эрч хүч суларна. Эргэн тойрны хүмүүсийн хандлага, ааш зан таны бухимдлыг төрүүлэх бололтой. Долоо хоногийн сүүлээр эрч хүч, урам зориг сэргэнэ. Ажил хэргээ долоо хоногийн сүүлээр амжуулахад таатай. Таны харилцааны ур чадвар өндөр байх тул илтгэл тавих, гэрээ хэлцэл байгуулахад амжилттай болно. Тулгарсан саад бэрхшээл танаас бүтээлч байдлыг шаардаж байна. Зугаа цэнгэл ялангуяа согтууруулах ундаанаас татгалзахыг сануулж байна.
МАТАР
Хичээнгүй хөдөлмөрийн үр дүнд ирээдүйд чинь таатай өөрчлөлт авчирна. Ирээдүйд их ашиг авчирч, амжилтанд хүргэх шинэ төсөл, хөтөлбөр гарч ирэх бололтой. Хуучин харилцаа чинь дахин сөхөгдсөнөөр хувийн амьдралд чинь үл ойлгогдох нөхцөл байдал үүсч болзошгүй. Хулгайд эд зүйлээ алдаж магадгүй гэдгийг анхаараарай. Биеийн эрүүл мэндээ сайжруулах үүднээс хоолны дэглэм баримтлаарай.
ХУМХ
Амьдралын эрч хүч нэмэгдэнэ. Ажил хэрэгт саад тулгарах боловч та шийдэх арга замыг олж чадна. Урт хугацаанд хойш тавьсан ажлаа дуусгахыг одод зөвлөж байна. Барилга бүтээн байгуулалттай холбоотой ажилд хүндрэл гарч мэднэ. Таны анхаарлыг татах шинэ, сонирхолтой саналууд ирнэ. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй уулзана. Зөн совиндоо итгэх хэрэгтэй. Дархлаагаа дэмжиж, бясалгалаар хичээллээрэй.
ЗАГАС
Долоо хоногийн эхээр санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд таатай. Ажлаа гүйцэтгэхдээ шийдэмгий, өөртөө итгэлтэй байснаар амжилтад хүрч чадна. Таны амьдралд олон сайхан боломж гарч ирнэ. Гэнэтийн мэдээ таны амьдралд бүхэлд нь өөрчлөлт оруулах бололтой. Боловсролдоо анхаарал хандуулах шаардлага тулгарна. Мөн санхүүгийн байдалдаа хяналт тавих хэрэгтэй. Эрүүл мэндийн байдал харьцангуй сайн байна.